ENGMNG

“ОХУ, МОНГОЛ УЛСЫН ХАМТАРСАН ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

03/10/2016 to 05/20/2016 9:00 AM - 5:30

Зорилго: Оюутнуудын энтрепренершип сэтгэлгээ, бизнес санааг  хөгжүүлэх,  ОХУ, Монгол улсад хэрэгжүүлж болохуйц төслийн санааг  дэмжиж,  цаашид ОХУ-тай хамтарсан бизнес эрхлэх боломжийг судлах, нээж илрүүлэхэд уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ: ШУТИС-ийн БуХС болон Салбар сургуулиудын бакалавр, магистрын оюутнууд

Зохион байгуулагчид: Буриадын Улсын Их сургууль,БАТС,БуХС-ийн технологийн менежментийн салбар,

Явагдах хугацаа: 2016 оны 02 сарын 02-ноос 2016 оны  05 сарын 18 хүртэл явагдана.

            Төслийн  I шатны шалгаруулалт- 2016 оны 03 сарын 17

Төслийн  II шатны шалгаруулалт-2016 оны 04 сарын 20

Төслийн  III шатны шалгаруулалт-2016 оны 05 сарын 12

Төсөлд тавигдах шаардлага:

  • ОХУ, Монгол улсын хамтарсан үйлдвэр байгуулах, бизнес эрхлэхэд хэрэгжүүлэх боломжтой байна.
  • Бизнесийн санаа нь ногоон эдийн засгийг дэмжиж, эко-бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц байна.
  • Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа зэрэг бизнесийн бүхий л хүрээг хамарч болно.
  • Бизнес төслийг боловсруулах арга зүйн дагуу гүйцэтгэж, олон улсын стандарт шаардлагыг хангасан байна.
  • Шалгарсан баг төслийн танилцуулгыг орос эсвэл англи хэл дээр бэлтгэнэ.

 

Бизнес төслийг шалгаруулах журам:

Төслийн баг 6-10 хүний бүрэлдэхүүнтэй байж болно. Шинэ бизнес төсөл шалгаруулалт нь 3-н үе шаттай явагдах бөгөөд эцсийн шатанд 2 төслийг шалгаруулж, ОХУ-ын Буриадын Улсын Их сургуулиас зохион байгуулж байгаа Байкал нуурын эрэг дээр зохион байгуулагдах “Олон улсын зуны сургалт -2016” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцуулна.

Шалгарсан төслийн багийн оюутнуудын ОХУ  явах зардлыг Буриадын Улсын Их сургууль хариуцна.

Холбоо барих утас: БуХС-ийн Технологийн менежментийн профессор Я.Оюунтунгалаг, утас 99013163 БАТС-ийн Судалгаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтан А.Уранчимэг, утас: 99131455

Жич: Бизнес төсөл, төслийн менежмент хичээлийг судалж байгаа оюутнуудын  хувьд илүү боломж  бүрдэнэ.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан