“Орхоны хөндийн соёлын дурсгалт газар ”- аар аялсан тэмдэглэл.

UNESCO WORLD  HERITAGE  –    

“Орхоны хөндийн соёлын дурсгалт газар ”- аар  аялсан тэмдэглэл. 

(2017 оны 8 – р сар)

          2017 оны 8 – р сарын эхээр “ Төв азийн нүүдэлчид ” сэдвээр судалгааны ажил  хийдэг  Япон улсын хэсэг эрдэмтэд Монголд зочилоод буцлаа. Тэд нар эртний нүүдэлчдийн өлгий нутгуудийн нэг болох “ Орхоны хөндий соёлын дурсгалт газар ” – аар  аялаж, эртний Хүннү ( МТӨ III –МТ III зуун ) нараас эхлээд  Түрэг ( МТ IV- VI зуун ), Уйгурын хаант улсын үеийн ( МТ VIII зуун) болон Их Монгол улсын үеийн ( МТ XII- XIII зуун ) түүх- соёлын дурсгалт зүйлүүдийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, монголын нүүдэлч малчдын уламжлалт амьдарлын хэв маягтай танилцлаа.  Орхон голын сав нутаг бол эртний нүүдэлчдийн түүх- соёлын олон дурсгал байдгаараа  алдартай нутаг билээ. Энд анхныхаа дүр төрхийг бараг хэвээр нь хадгалсан нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг өнөөг хүртэл оршисоор байгаа билээ.   Энэ бүс нутагт  XIX зууны дунд эхлээд Б.Н. Ядринцев, П.В. Радлов, Б.Я. Владимирцев, А.М. Позднеев,  Б.Н. Потанин, Н.К. Кисельев, А.Н. Кляшторный нарын  зэрэг Орос- Зөвлөлтийн  олон алдартай эрдэмтэд ажиллаж, төв азийн нүүдэлчидийн түүх, соёлын  сэдвээр дэлхийд нэрд гарсан олон арван бүтээлүүдийг тууриваж байсан  билээ. Мөн энэ бүс нутагт  Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн, Ш. Нацагдарж, Х. Пэрэнлэй, Н. Сэр- Оджав, Д. Наваан, С. Бадамхатан нарын зэрэг манай олон нэртэй хэл шинжээч, түүхч – эрдэмтэд ажиллаж, эртний нүүдэлчдийн түүх, соёлын судалгааны  олон ажлуудын эхлэлүүдийг тавьж  байсан билээ.  Монгол оронд ардчилал шинэчлэл эхэлсэн 90 – ээд оноос хойш энэ бүс нутагт  Франц, Герман, Турк, Япон зэрэг өрнөдийн орнуудын олон эрдэмтэд ажиллаж, судалгааны ажлын уламжлалыг амжилттай үргэлжлүүлэн, эрдэм шинжилгээний өндөр ач холбогдол бүхий олон шинэ нээлтүүдийг хийж, олон арван шинэ бүтээлүүдийг тууривасаар байгаа билээ. Энд одоогоор  Эрдэнэ зуу музей ( 1962), Хархорин музей (2012), Хөшөө цайдам музей( 2006), Жаргалантын ам ил музей ( 2008 ) зэрэг эртний нүүдэлчдийн түүх- соёлын дурсгалуудыг  судлах, хадгалж, хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд ажиллаж байна. Эртний нүүдэлчдийн өлгий нутаг “ Орхоны хөндийн соёлын дурсгалт газар  ” энэ бүс нутгийг 2004 онд Монгол улсын засгийн газрын хүсэлтээр UNESCO WORLD HERITAGE – гийн бүртгэлд бүртгэж авсан билээ.

                Ингээд та бүхэнд манай аялалын тухай гэрэл зургийн мэдээг танилцуулж байгаа минь болгоон соёрхоно уу.

И. Лхагвасүрэн.

No1 Эртний нүүдэлчдийн Соёлын олон дурсгалтай  Орхон голын хөндийг 2004 онд ЮНЕСКО - гийн дэлхийн соёлын өвийн бүртгэлд бүртгэж авсан билээ.

No1 Эртний нүүдэлчдийн Соёлын олон дурсгалтай Орхон голын хөндийг 2004 онд ЮНЕСКО – гийн дэлхийн соёлын өвийн бүртгэлд бүртгэж авсан билээ.

No2  Орохон гоылн сав нутагт   Их Монгол улсын нийслэл Хар- хорум хотын туурь байдаг. Түүнийг анх 1880 - аад оны сүүлчээр  нээж олсон юм.

No2 Орохон гоылн сав нутагт Их Монгол улсын нийслэл Хар- хорум хотын туурь байдаг. Түүнийг анх 1880 – аад оны сүүлчээр нээж олсон юм.

No3     2003 оноос Монгол - Германы археологчид Хархорум хотын туурьд  малтлага хийж эхэлсэн.

No3 2003 оноос Монгол – Германы археологчид Хархорум хотын туурьд малтлага хийж эхэлсэн.

No4   Энд  Бурхны шашны сүм байсан болохыг тогтоосон.

No4 Энд Бурхны шашны сүм байсан болохыг тогтоосон.

No5 1586 онд Автай сайн ханы зарлигаар Орхон голын сав нутагт  Эрдэнэ зуу хийдийг барьж босгосон билээ.

No5 1586 онд Автай сайн ханы зарлигаар Орхон голын сав нутагт Эрдэнэ зуу хийдийг барьж босгосон билээ.

No6 2012 онд Эрдэн зуу хийдийн ойролцоо Хархорин музейг  байгуулав.

No6 2012 онд Эрдэн зуу хийдийн ойролцоо Хархорин музейг байгуулав.

No7  Хархорин  музейн танхимд.....

No7 Хархорин музейн танхимд…..

No8  Хархорин музейн үзмэрийн танхимд.......

No8 Хархорин музейн үзмэрийн танхимд…….

No9  Орхон голын хөндийд Уйгурын хаант улсын үеийн олон дурсгал байдаг.

No9 Орхон голын хөндийд Уйгурын хаант улсын үеийн олон дурсгал байдаг.

No10   Уйгурын хаант улсын нийслэл   Хан Балык хотын туурийн (Хар Балгас )өнөөгийн байдал.

No10 Уйгурын хаант улсын нийслэл Хан Балык хотын туурийн (Хар Балгас )өнөөгийн байдал.

No11  Хан Балык хотын туурьд Монгол - Германы археологчид малтлага хийж эхлээд байгаа билээ.

No11 Хан Балык хотын туурьд Монгол – Германы археологчид малтлага хийж эхлээд байгаа билээ.

No12  Хануй голын хөндий  Жаргалантын ам орох замд...

No12 Хануй голын хөндий Жаргалантын ам орох замд…

No13  Жаргалантын амны Буган хөшөөг манай археологчид олон жил судалсан

No13 Жаргалантын амны Буган хөшөөг манай археологчид олон жил судалсан

No14  Жаргалантын аманд нийтдээ 20 гаруй маш өвөрмөгц хийц, хэлбэр бүхий буган хөшөөнүүд байдаг.

No14 Жаргалантын аманд нийтдээ 20 гаруй маш өвөрмөгц хийц, хэлбэр бүхий буган хөшөөнүүд байдаг.

No15 Профессор   Акира Сакамото  Эртний нүүдэлчдийн хөшөө дурсгал  сэдвээр ажилдаг. Тэрээр Москвад  энэ сэдвээр  Sc.D  хамгаалсан.

No15 Профессор Акира Сакамото Эртний нүүдэлчдийн хөшөө дурсгал сэдвээр ажилдаг. Тэрээр Москвад энэ сэдвээр Sc.D хамгаалсан.

No16    Орхоны хөшөө цайдам дахь Түрэгийн хаант улсын үеийн дурсгал болох   Бэлгэ хааны хөшөөний БАЛБАЛ- ыг тоолов

No16 Орхоны хөшөө цайдам дахь Түрэгийн хаант улсын үеийн дурсгал болох Бэлгэ хааны хөшөөний БАЛБАЛ- ыг тоолов

No17   Хөшөө цайдам музейд  Бэлгэ хааны  болон  Кюль- Теген жанжины хөшөөний эхийг тавьсан.

No17 Хөшөө цайдам музейд Бэлгэ хааны болон Кюль- Теген жанжины хөшөөний эхийг тавьсан.

No18  Манай үдийн цай нэг иймэрхүү  ш дээ

No18 Манай үдийн цай нэг иймэрхүү ш дээ

No19 Орхон голын хөндий бол унаган төрхөө одоо болтол хадгалж чадсан  нүүдэлчдийн өлгий нутаг билээ. Энд  анх удаа гүү саахыг үзэв

No19 Орхон голын хөндий бол унаган төрхөө одоо болтол хадгалж чадсан нүүдэлчдийн өлгий нутаг билээ. Энд анх удаа гүү саахыг үзэв

No20 Гүүний айраг бол юугаар ч орлуулашгүй тансаг ундаа билээ.

No20 Гүүний айраг бол юугаар ч орлуулашгүй тансаг ундаа билээ.

No21  Адуучин Пүрэвийн гүүн зэлэн дээр авхуулсан дурсгалын зураг.

No21 Адуучин Пүрэвийн гүүн зэлэн дээр авхуулсан дурсгалын зураг.

No22 Анх удаа үнээ сааж үзэв.

No22 Анх удаа үнээ сааж үзэв.

No23 Шимийн архи  нэрэх нь маш нарийн төвөгтэй үйл явц гэдгийг Японы судлаачид хүлээн зөвшөөрсөн.

No23 Шимийн архи нэрэх нь маш нарийн төвөгтэй үйл явц гэдгийг Японы судлаачид хүлээн зөвшөөрсөн.

No24  Энэ бол жинхэнэ охь шүү дээ.

No24 Энэ бол жинхэнэ охь шүү дээ.

No25  Ааруул тавихын  өмнө......

No25 Ааруул тавихын өмнө……

No26   Гэрийн өрөмнөөс эзэгтэй тос хайлж үзүүлэв.

No26 Гэрийн өрөмнөөс эзэгтэй тос хайлж үзүүлэв.

No27   Сүү  хөөрүүлэхээс олон төрлийн  цагааны идээний амт, чанар шууд шалтгаалдаг.

No27 Сүү хөөрүүлэхээс олон төрлийн цагааны идээний амт, чанар шууд шалтгаалдаг.

No28  Анх удаа гурил элдэж, бууз чимхэж үзэв.

No28 Анх удаа гурил элдэж, бууз чимхэж үзэв.

No30  Хонь, ямаа хоёр ямар ялгаатай вэ гэсэн асуултыг би олон Япон хүнээс сонсож байсан. Ямар ялгаа байдаг вэ

No30 Хонь, ямаа хоёр ямар ялгаатай вэ гэсэн асуултыг би олон Япон хүнээс сонсож байсан. Ямар ялгаа байдаг вэ

No31.Анх удаа Монгол дээл өмсөж үзэв.

No31.Анх удаа Монгол дээл өмсөж үзэв.

No32 Тэмээн дээрээс наран ойрхон гэж манай нэг яруу найрагч  бичиж билээ.

No32 Тэмээн дээрээс наран ойрхон гэж манай нэг яруу найрагч бичиж билээ.

No33  Ингээд бид  нар хөөмий морин хуурын тоглолт үзэхээр Драмын театрт  ирэв.

No33 Ингээд бид нар хөөмий морин хуурын тоглолт үзэхээр Драмын театрт ирэв.

No34   Ардын дуу бүжгийн чуулгын концерт Япончуудын сонирхолыг онцгой  татав.

No34 Ардын дуу бүжгийн чуулгын концерт Япончуудын сонирхолыг онцгой татав.

No35     Ингээд тэд нар маргааш буцна.

No35 Ингээд тэд нар маргааш буцна.

No36   Тэрхийн цагаан нуурын эрэг дээр байдаг Майхан толгой бааз бол манай багийн очих дуртай газруудын нэг

No36 Тэрхийн цагаан нуурын эрэг дээр байдаг Майхан толгой бааз бол манай багийн очих дуртай газруудын нэг

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан