ENGMNG

“ШУТИС-ийн маркетингийг хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг болж өнгөрлөө

ШУТИС-ийн маркетингийн бодлого стратегийг тодорхойлох шаардлага тулгарч байгаатай холбогдуулан “ШУТИС-ийн маркетингийг хөгжүүлэх боломж” сэдэви хэлэлцүүлэг 2017 оны 12-р сарын 1-нд ШУТИС-ийн БуХС-ийн Эрдэмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, БуХС-ын захирал А.Энхбат, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, МехТС-ийн профессор Д.Ганбат, БуХС-ийн профессор Г. Батхүрэл болон БуХС-ийн БАТС, Бизнесийн удирдлага, Технологийн менежмент, Нийгмийн ухааны салбарын багш нар оролцож санал бодлоо хуваалцлаа.  БуХС-ийн Маркетингийн менежментийн хөтөлбөр хариуцсан дэд профессор Да.Баярмаа “ШУТИС-ийн маркетингийг хөгжүүлэх боломж”, БуХС-ын захирал А.Энхбат “Төгсөгчдийн холбооны байр, түүний ач холбогдол” сэдэвт илтгэл танилцуулсны үндсэн дээр оролцогчид санал бодлоо солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэв.

_DSC0359 _DSC0363 _DSC0373

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан