ENGMNG

“ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: ЦАХИМ ЭРХ ЧӨЛӨӨ” ФИЛОСОФИЙН УЛСЫН IX ОЛИМПИАДАД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

“Философи, хүний эрхийн уулзварт”  Философийн улсын IX олимпиад 2017 оны 12 сарын 06-ны өдөр МУИС-ийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. Уг олимпиадад ШУТИС, МУИС, ҮБХИС, ХСИС, СЭЗИС, МҮИС, АШУҮИС, ИЗОУИС Шихихутуг ИС, Шинэ Монгол ДС зэрэг 10 их, дээд сургуулийн оюутнуудын баг оролцож цахим эрх, цахим орчин, цахим гадуурхал, хяналт, хувь хүн, байгууллагын нууцлал, кибер халдлага дайралт, цахим аюулгүй байдал, цахим засаглал ба шашин соёлын мөргөлдөөн зэрэг тулгамдаж байгаа асуудалд хүний эрх, философи, ёсзүйн  уулзварт цахим эрх чөлөө нь хэрхэн шинэ агуулга, тодорхойлолтоор баяжин гүнзгийрч байгааг холбогдох философи сэтгэлгээ, хүний эрхийн онол сургааль, тохиолдол жишээний үүднээс тайлбарлан мэдлэг ухаан, оюун, ур чадвараа сорилоо.

_DSC0495

Энэ удаагийн олимпиадын үндсэн зохион байгуулагч:

  • БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар,

Хамтран зохион байгуулагч байгууллага:

  • ШУА-ийн Философийн хүрээлэн,
  • МУИС-ийн Шашин судлал, философийн тэнхим,
  • Эмнести Интернэшнл” Хүний эрхийн олон улсын байгууллага тус тус ажиллалаа.

Олимпиад нь 2 үе шаттай явагдаж эхний шатны шалгаруулалтаас хасагдах журмаар 6 баг дараагийн шатанд шалгарлаа.

  • “Цахим эрх чөлөө” зургийн үзэсгэлэн
  • Медиа материал
  • Тест ажилбар,
  • Шийдлийн мэтгэлцээн,
  • Кино тайлбар гэсэн 4 төрлөөр явагдаж ШУТИС-ийн Идей баг 1-р байр, МУИС-ийн Пентасофия баг 2-р байр, ХСИС-ийн Netizens баг 3-р байр, СЭЗИС-ийн САМУР баг тусгай байр тус тус эзлэв.

ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Ц.Батцэрэн, багш Б.Наранбаатар нараар удирдуулсан “Идей” багт БуХС-ийн оюутан М.Бямбажав (Аялал жуулчлалын менежментийн IY), Г.Дэчмаа (Бизнесийн Удирдлага II), Ш. Шинэцэцэг (Бизнесийн Удирдлага II), Ц.Энх-Амгалан (Аялал жуулчлалын менежмент IV), Х.Анхбаяр (Уул уурхайн менежмент I)  нар оролцон цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “Уран илтгэгч”-ээр М.Бямбажав  тодорч шагнагдав.  Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, санхүү, Нийгмийн ухааны салбарын ахлах багш С.Туяа, Т.Оюунбилэг, А.Нарангэрэл, туслах ажилтан Г.Ариунболд, Б.Биндэръя нарт талархал илэрхийлье.

_DSC0508 _DSC0510 _DSC0512 _DSC0515 _DSC0517 _DSC0519 _DSC0521 _DSC0556

 _DSC0497 _DSC0498 _DSC0499 _DSC0500 _DSC0501 _DSC0502 _DSC0503 _DSC0504 _DSC0505 _DSC0506

_DSC0571

_DSC0604 _DSC0614 _DSC0617 _DSC0632 _DSC0635 _DSC0639 _DSC0649 _DSC0651 _DSC0658

БУХС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМ

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан