ENGMNG

“Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017″ мэргэжлийн тэмцээн Санхүүгийн менежментийн оюутнуудын дунд 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг зохион байгуулахад СЗХороо, МХБирж, Монголын үнэт цаасны бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Unitel, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, шүүгч, ажиглагчаар оролцлоо. Энэ тэмцээнээр хүүхдүүд маань онолын мэдлэгээ бататган, мэргэжлийн байгууллагын даалгавар болгон өгсөн бодит кейс дээр шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллагын өндөр түвшний экспертүүдээс олон сайхан зөвөлгөөг авч багагүй туршлага хуримтлууллаа. Оюутнуудын маань мэдлэг, ур чадварт оюуны хөрөнгө оруулалт хийсэн ивээн мэргэжлийн байгууллага, ивээн тэтгэгч нартаа ТАЛАРХАЛ илэрхийлье. Ирээдүйн мэргэжлийн Хөрөнгө оруулагч шавь нартаа хичээл сурлага, эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

24909991_653514661703653_442989467732504600_n 24910020_653515451703574_5362342919067092584_n 24991148_653516255036827_2568007227353564947_n 24991371_653515968370189_6921806619634724494_n 24991519_653515748370211_8814952806252039991_n 24993222_653516101703509_3602722425438698933_n 25152125_653515298370256_6507486694115786619_n 25152371_653515175036935_8935720539516982980_n 25289683_653515545036898_6680941169952220018_n

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан