ENGMNG

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн, Хүмүүнлэгийн салбарын судлаачид ОХУ-ын Буриадад болсон олон улсын хуралд оролцов

2017 оны 12-р сарын 03-ээс 12-р сарын 06-ны өдрүүдэд Хүмүүнлэгийн салбарын багш, дэд профессор Л.Эрдэнэболд, Ю.Болдбаатар, Д.Хатанбаатар, С.Бат-Эрдэнэ нар ОХУ-ын  ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвэд, Буддын судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Төв Азийн нүүдэлчдийн археологи, угсаатны судлалын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын хуралд оролцлоо. Тус хуралд ОХУ-ын Владивосток, Санкт-Петербург, Кемерова, Иркутск, Чита зэрэг 10 орчим хотын эрдэмтэн судлаачдаас гадна, Монгол улс, ХБНГУ, Япон, БНХАУ-ын 100 орчим судлаачид оролцлоо. Энэхүү хурал нь ОХУ, Буриадын нэрт Монголч эрдэмтэн Профессор П.Б.Коноваловын 80 насны ойд зориулагдсанаараа онцлог байлаа.

Тус хүрээлэнгээс Монгол улстай хамтран өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд археологийн судалгааны чиглэлээр  хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү ажлыг цаашид өргөжүүлэн тэлж, үргэлжлүүлэн ажиллахаар хоёр улсын судлаачид тохиролцлоо.

25634788_895152403987597_1237793418_o

            Тус хуралд ШУТИС-ийн судлаач багш нар өөрсдийн судалгаа шинжилгээний сүүлийн үеийн ололт, шинэхэн үр дүнгээ танилцуулсанаас гадна ОХУ-ын судлаачидтай цаашид хамтран ажиллах хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр харилцан тохиролцов. Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол Түвэд, Буддын судлалын хүрээлэнд зочлон тэдний эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа, номын сан, археологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцан цаашид хамтран ажиллах талаар тохиролцлоо. Мөн тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсад нэр хүнд бүхий сэтгүүлд монголын тэр дундаа ШУТИС-ийн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэлийг хэвлүүлэх талаар харилцан тохиролцлоо.

25579219_895152390654265_88240598_o 25625274_895152413987596_387498011_o

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан