ENGMNG

Аялал жуулчлалын салбарын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулиас АЖБХН-тай хамтран “Монголын Аялал жуулчлалын салбарын төлөвшил, хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС Төв номын сангийн хурлын танхимд 2018.02.02 өдөр амжилттай зохион байгууллаа. Хуралд аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил, орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх нөөц боломж, аялал жуулчлалын авто тээврийн нөхцөл байдал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, аялал жуулчлалын хөгжилд тулгамдсан асуудлууд, хөтөч-тайлбарлагч нарын үйлчилгээний чанар зэрэг салбарт тулгамдсан асуудлуудыг хамарсан нийт 14 илтгэл хэлэлцүүлэгдлээ. 

Хуралд БОАЖЯ, ЗГХА Соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол-хөгжлийн нийгэмлэг, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол, сургалт судалгааны төв, ШУТИС-МТС, ШУТИС-ҮТС, МУИС, МҮИС, МУБИС, ХААИС, СУИС, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль, Үйлдвэрлэл урлалын сургууль, Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн,  Хөтөч-тайлбарлагч төв болон аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлдэг “Нью Жуулчин” ХХК, “Sky Dream” ХХК, “Орхон” ХХК, “Галт туур” ХХК, “Хүрэн баавгай” ХХК, “Макс” групп, “Ган тур” ХХК зочид төлөөлөгчид, аялал жуулчлалын менежментийн бакалавр, магистр оюутнууд оролцлоо.   

Энэ удаагийн хурлын онцлог нь төрийн байгууллага, төрийн бус байгууллага, их дээд сургуулиуд болон аялал жуулчлалын бизнесийн байгууллагууд олноор оролцсон бөгөөд салбарт харъяалах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр олон чухал санаачилга, шийдлүүдийг хэлэлцүүлснээрээ ач холбогдолтой байлаа. 

3 4 5

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн, санал бодлоо илэрхийлсэн нийт зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлж, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье!

Зохион байгуулах комисс

ШУТИС, ТМС, Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрийн баг

2018.02.05

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан