ENGMNG

“Эрдмийн шувуу” цомын төлөөх “Байгууллагын хөгжлийн хараа тодорхойлох: асуудал ба шийдэл” сэдэвт эдийн засаг, менежментийн салбарын XVI бага хурал зохиогдоно.

МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ, АКАДЕМИЧ С.БаТМӨНХИЙН НЭРЭМЖИТ ШУТИС-ийн оюутны “эрдмийн VIII чуулган”

“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XVI БАГА ХУРАЛ

Сэдвийн хамрах хүрээ агуулга:

  1. Байгууллагын хөгжлийн хараа тодорхойлох: асуудал ба шийдэл
  2. Байгууллагыг системийн загвараар хөгжүүлэх нь

Нэг. Зорилго

Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, чиглэл

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөрөөр суралцагч оюутнууд хамрагдана.

Гурав. Ерөнхий шаардлага

  • Бүтээл нь бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага,  арга хэлбэр, туршлага,  үр дүнгийн  асуудлыг  хөндсөн, шинжлэх  ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн, тодорхой аргачлалыг  хэрэглэсэн  байна.
  • Хэрэв төсөл бичсэн бол судалгаанд тулгуурласан  илтгэл хэлбэртэй байж болно.
  • Хэрэв багаар ажилласан бол нэг багт хоёроос ихгүй оюутан байна.
  • Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр хуудсанд дараах мэдээллийг бичнэ. Үүнд:
  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр
  • Сургууль, салбарын нэр
  • Холбоо барих утас, электрон шуудангийн хаяг
  • Удирдагч багшийн нэр, эрдмийн цол зэрэг
  • Үндсэн хуудсуудад Header&Fooder ашиглахгүй байхыг анхаарна уу
  • Бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүллэг бичих зааврын (http://must.edu.mn/mn/b3m668//) дагуу боловсруулсан байна

Дөрөв. Хурлын зохион байгуулалт

  • Оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2018 оны 3-р сарын 20-ны дотор info@oyunchimeg.com мэйл хаягаар илгээнэ.
  • Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2018 оны 3-р сарын 23-ны баасан гарагийн 18.00 цаг хүртэл Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 203 тоотод хүлээн авна.
  • Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100000 төгрөг байна.

Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.

  • 1-ээр шат: Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2018 оны 03-р сарын 30-ны Баасан гарагт зохион байгуулна.
  • 2-р шатанд нийт 10 илтгэл шалгаруулах ба эцсийн шалгаруулалт 2018 оны 04-р сарын 06-ны баасан гарагийн 14.00 цагт Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн 205 тоотод эхэлнэ.

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр – 1 мөнгөн шагнал, цом, диплом
  • Дэд байр – 2  Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
  • Гутгаар байр – 2 Тус бүр мөнгөн шагнал, диплом, үнэ бүхий зүйл
  • Шагналт байр -5   Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • Эхний 5 байрын удирдагч багш нарт Өргөмжлөл, үнэ бүхий зүйл олгоно

Уралдааныг зохион байгуулагчид

  • ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
  • “Залуу судлаачдыг дэмжих сан” 

 

Холбоо барих хүмүүс, утас:

ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар 203 тоот өрөө,

Д.Оюунчимэг: Утасны дугаар-88010880, М.Саруул-Эрдэнэ: Утасны дугаар-88081102

Т.Тунгалагтуяа: Утасны дугаар-96638249, Д.Отгонсүрэн: Утасны дугаар-91818800

 

Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.mn, хаягуудаас үзэж болно

 

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан