ENGMNG

“ONE BILLION RISING” буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаалд ШУТИС-БуХС-ийн оюутнууд нэгдлээ.

“ONE BILLION RISING” буюу НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна. 

28876972_880054888832736_443708377_o 28928724_880054092166149_2118503273_o

Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг урлагаар дамжуулан илэрхийлдэг бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 8-нд 6 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийлэл/гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч/даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалан “Women’s March” бүх нийтийн алхалтыг зохион байгуулж дууслаа. Энэхүү үйл ажилгаанд манай ШУТИС-ын залуус идэвхтэй оролцлоо.

 

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан