ENGMNG

ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулан ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулах “ БИД БИЗНЕС, ХҮМҮҮНЛЭГИЙХЭН-2018” олимпиадын удирдамж

Зорилго

ЕБС-ийн сурагчдын нийгмийн тухай мэдлэг, математик, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэгдэнэ.

Хамрах хүрээ, чиглэл

ЕБС-ийн XI, XII ангийн сурагчид оролцоно. Хичээлийн чиглэл математик 40 хувь, нийгмийн тухай мэдлэг 30 хувь, англи хэл 30 хувь байна.

Шагнал, урамшуулал

  • Тэргүүн байр – Суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Дэд байр –    Суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Гутгаар байр –   Суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Шагналт байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
  • Сурагчдаа амжилттай оролцуулсан багш – Өргөмжлөл, дурсгалын зүйлийг тус тус олгоно.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР, ХУГАЦАА:

Олимпиад 2018 оны 04 сарын 14-ний өдөр Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн (хуучнаар КТМС) байранд явагдана. Оролцогчид 08:30-09:30 цагийн хооронд бүртгэлийн хэсэгт сурагчийн үнэмлэх эсвэл сургуулийн тодорхойлолттой ирнэ.

Жич: Шалгалтанд ашиглагдах тооны машин, харандаа, баллуур, үзүүрлэгчээ авч ирнэ үү.

БҮРТГЭЛ:

Бүртгэл 2018 оны 04 сарын 04-нөөс 04 сарын 13-ны хооронд цахимаар ЭНД ДАРЖ ХОЛБОГДОНО УУ. явагдана. Анкет бүрэн бөглөж, бүртгэл хийгдсэний дараа 24 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудан руу бүртгэл баталгаажсан и-мэйл илгээгдэнэ.

ХОЛБОО БАРИХ:

  • ШУТИС, Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, хичээлийн V байр 105 тоот өрөө
  • Ч. Нямбаяр: Утасны дугаар-91113688, Электрон шуудан-nyambayar@must.edu.mn
  • М. Сарантуяа: Утасны дугаар-88020751, Электрон шуудан- sarantuya.m@must.edu.mn
  • Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.mn хаягуудаас үзэж болно

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан