ENGMNG

Буцалтгүй тэтгэлэг

Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэрэг эзэмшихээр зэрэг суралцаж байгаа оюутны анхааралд

Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор  “Боловсролын зээлийн сангийн журам” шинээр баталсан. Энэхүү журамд нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэрэг эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон тул уг болзолыг хангаж буй оюутан дараахь бичиг баримтыг бүрдүүлэн сургалтын албандаа өгнө үү.

Үүнд:  

  • Сургалтын төлбөр тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл;
  • Боловсролын үнэлгээний төвийн батламжийн хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Эцэг, эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Холбогдох бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт;
  • 3 оюутны суралцаж буй тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дүнгийн тодорхойлолт

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан