ENGMNG

СТС-ийн буцалтгүй тусламжийн материал

Буцалтгүй тусламжид бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч, 1 гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.Бүрдүүлэх материал:

  1. Элссэн эрхийн бичиг/яамны томилолт/
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Батламжийн хуулбар
  4. Оюутны төрсний гэрчилгээ ба иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  6. Аймаг,сум баг /улаанбаатарт бол дүүрэг ,хорооны/ тодорхойлолт
  7. А.Бүтэн өнчин /эцэг эхийн нас баралтын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар/

Б. Оюутан хөгжлийн бэрхшээлтэй /50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон халамжийн тэтгэврийн нотариатаар батлуулсан хуулбар болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт/

В. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол /70 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон халамжийн тэтгэврийн нотариатаар батлуулсан хуулбар болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт /

Г. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол/70 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон халамжийн тэтгэврийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт / тайлбар:  халамжийн, тэтгэмжийн  тэтгэврийн дэвтэрийн нүүр зурагтай хуудас ба 2016,2017  оны тэтгэвэр тэтгэмж авсаныг бөглөсөн хуудас нотариатаар баталгаажуулсан хуулбар/ 

8.Өргөдөл /оюутны өөрийн/

Эдгээр материалуудыг бүрдүүлээд Сургалтын албаны  (115  тоот өрөө)-д хураалгана  уу

СТС-ийн буцалтгүй тусламж /сургалтын төлбөр/  нь 2017-2018 онд элсэгч 1-р курсын оюутны хувьд хичээлийн жилд 30 кредитийн төлбөр /66250*30/ 1987500 төгрөг байх ба “Намар”-ын улиралд 795000, “Хавар”-ын улиралд 1192500 төгрөгийн санхүүжилт Сургалтын Төрийн Сангаас ордог.

ШУТИС. БУХС Сургалтын алба .     2017-08-14

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан