ENGMNG

Сургалтын алба

Сургалтын албаны ажилтнуудын 2017-2018 оны хичээлийн жилийн

ажил үүргийн хуваарилалт

д.д Ажилтны нэр Албан тушаал Үндсэн хариуцдаг ажил Нэмэлт ажил
1 Ц.Батдулам Сургалтын  албаны чанар хариуцсан ажилтан Сургалтын  чанар, сургалтын төлбөрийн бүртгэл, гүйцэтгэлийн мэдээ, дотоод хяналтын чиг үүргүүд Сургалтын албаны ажлын төлөвлөгөө хийх, Сургалтын албаны ажлын тайлан нэгтгэх, Сургуулийн үнэлгээний голч дүнгийн судалгааг гарган, шинжилгээ хийх, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах,  Боловсролын зээлийн сангийн (БЗС)-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийн тооцоо, БЗС-ийн мэдээллийн систем дэх бүртгэл, UNIMIS-ийн төлбөр дэд системд сургалтын төлбөр, тэтгэлэг, хөнгөлөлт төлбөрийн буцаалтыг бүртгэх, санхүүтэй оюутан нэг бүрээр төлбөрийн тулгалт хийх, сургалтын төлбөрийн орлогын баримт бичгүүдийг бүрдүүлэх, хадгалах, аудитаар хянуулах
2 Ц.Дарьсүрэн Хичээл зохицуулагч БУХС-ийн хичээл зохицуулалт, хичээлийн хяналт, багш нарын ирц бүртгэл Сургууль хоорондын кредитийн тооцоо, Багш нарын цагийн тооцоог А цагийн нэгтгэлээр нь салбар бүрээр гаргах, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах, профессор, багш нарын цагийн болон илүү цагийн тооцоог нэгтгэн гаргах, ахмад болон гэрээт багш нарын ачааллыг тооцож, хянах, тэдгээрийн цагийн тооцоог хийж, гэрээг байгуулж батлуулах, хичээлийн хуваарь, шалгалтын хуваарь, төсөл, дипломын хамгаалалтын хуваарь гаргах, сургалтын төлөвлөгөө, цагийн гүйцэтгэлтэй холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэх, хадгалах, хянуулах
3 Т.Пүрэвзул Сургалтын албаны ажилтан  Маркетингийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Мэдээллийн системийн менежмент, Санхүүгийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент, Бизнесийн удирдлага мэргэжлийн бакалаврын оюутан Багш нарын хичээлийн агуулга /sallybus/-ийг шүүж нэгтгэх, Профессор, багш нараас оюутныг үнэлсэн үнэлгээнд шинжилгээ хийх /хариуцсан хичээлүүдээр/, ДБ тайлан, Дүн дүйцүүлэлт, Шилжин ирсэн оюутны бүртгэл, ESIS -д мэдээлэл оруулах,  Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах, хариуцсан оюутны сургалтын төлбөрийн авлагыг барагдуулах ажил зохион байгуулах
4 Б.Болороо Сургалтын албаны ажилтан  Харилцаа холбооны менежмент, Аялал жуулчлалын менежмент, Хөнгөн үйлдвэрийн менежмент, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент, Үйлдвэрлэлийн менежмент, Менежментийн багц мэргэжлийн бакалаврын оюутан Сургалтын албанаас гаргадаг мэдээ, тоон үзүүлэлтүүдийн файлуудыг нэгтгэх, Төгсөгчдийг мөшгих судалгааг салбарын эрхлэгч нарын туслахуудаас авч нэгтгэх, Профессор, багш нараас оюутныг үнэлсэн үнэлгээнд шинжилгээ хийх /хариуцсан хичээлүүдээр/, Төгсөлтийн ажил хамгаалуулах комиссын тушаалын хавсралтыг нэгтгэх, хянуулах, Өвөл, зуны сургалтын дүн, Кредит шууд тооцох шалгалтын дүн, Дүн дүйцүүлэлт,  Дүнгүүд үдэж хавтаслах, Оюутан-цэрэг хөтөлбөр, ESIS -д мэдээлэл оруулах, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах,  Хариуцсан оюутны сургалтын төлбөрийн авлагыг барагдуулах ажил зохион байгуулах
5 М.Болортуяа Сургалтын албаны ажилтан Нийтийн удирдлага, Төрийн захиргааны менежмент, Олон нийттэй харилцах ажил, Нийгмийн ажил, Соёл судлал мэргэжлийн бакалаврын оюутнууд Профессор, багш нараас оюутныг үнэлсэн үнэлгээнд шинжилгээ хийх /хариуцсан хичээлүүдээр/, Дүн дүйцүүлэлт, ESIS-д мэдээлэл оруулах, Оюутны замын зардлын тооцоо, Оюутны ЭМДаатгал, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах, хариуцсан оюутны сургалтын төлбөрийн авлагыг барагдуулах ажил зохион байгуулах, Сургалтын албаны хурлын протоколыг хөтлөх, файлжуулах

БуХС-ийн БАТС-ийн Сургалтын алба

1 С.Чимгээ Сургалтын албаны ажилтан БАТС-ийн хичээлийн хуваарь, шалгалтын хуваарь, багш нарын цагийн тооцоо, ирц бүртгэл Докторантын элсэлт, кредитийн болон сэдэв удирдагчийн тушаалын хавсралт, төгсөгчөөр UNIMIS-д бүртгэх, дипломын хавсралт хэвлэх, докторантын дүн дүйцүүлэлт, дүн тулгалт, шилжилт хөдөлгөөн, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах, Профессор, багш нараас оюутныг үнэлсэн үнэлгээнд шинжилгээ хийх /докторантын хичээлүүдээр/, төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа, докторантын төлбөрийн авлагыг барагдуулах талаар ажил зохион байгуулах
2 Д.Нямсүрэн Сургалтын албаны ажилтан Бүх мэргэжлийн магистрант Магистрантын элсэлт, кредит баталгаажуулах, сэдэв, удирдагчийн, шилжилт хөдөлгөөний болон бакалаврын зөрүү хичээлийн тушаалын хавсралт бэлдэх, ESIS-д мэдээлэл оруулах, ДБ тайлан, дипломын хавсралт хэвлэх, сургууль хоорондын кредитийн тооцоо, Магадлан итгэмжлэлийн тайлангийн жил бүрийн үзүүлэлтийн холбогдох хэсгийг гаргах, Профессор, багш нараас оюутныг үнэлсэн үнэлгээнд шинжилгээ хийх /магистрантын  хичээлээр/, магистрантын сургалтын төлбөрийн авлагыг барагдуулах ажил зохион байгуулах

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан