Номын сан

1.  Б.Сэлэнгэ  Ахлах номын санч

2.  Ц.Доржханд  Номын санч

3.  Д.Даш  Номын санч

4. Э.Урнаа  Номын санч

5. Б.Хулан  Номын санч

 

Nomiin san button

sud san button

 

ЦАГИЙН ХУВААРЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМ

Даваа –Баасан :          09.00 – 20.00

Бямба:                         11.00 – 16.00

Ням:                            Амарна

 

ОЮУТНЫ УНШЛАГЫН ТАНХИМ

Даваа – Баасан:          09.00 – 20.00

Бямба:                         10.00 – 16.00

Ням:                            Амарна

 

Номын санч:    Д.Даш

Номын санч:    Э.Урнаа

 

АХЛАХ НОМЫН САНЧ: Б.СЭЛЭНГЭ

Даваа – Баасан:          09.00 – 18.00

Бямба:                         Амарна

Ням:                            Амарна

http://opac.must.edu.mn/

ШУТИС-ийн электрон каталоги

Эндээс , хайж байгаа сэдвийнхээ дагуу түлхүүр үгийг оруулж , ном болон хэвлэмэл материалуудыг олох боломжтой. Үүний дараа аль номын санд байгааг тогтоон, тухайн танхим, номын санд очиж үйлчлүүлнэ.

ШУТИС-ийн номын сан

Номын санд зохиогдож буй ажлууд , мөн Шинэ номын мэдээлэлтэй танилцаж болох ба Номын сангийн үйлчилгээний дүрэм журамуудыг үзэж болно.

 

 baklavriin-nomin-sanБакалаврын номын сан

  1. Номын сангийн үйлчилгээ:

1.1     БуХС-ийн Номын сан

БуХС-ийн номын сан нь нийт 35,000 орчим номын фондтой. 210 суудал бүхий уншлагын танхимд 5 номын санч 3 нэгжээр үйлчилгээгээ уншигчдад хүргэж байна.

  • Эрдэм шинжилгээний уншлагын танхим /119 тоот /

БуХС-ийн ЭШУТанхим нь 3300 гаруй ном, сурах бичиг,магистрын зэрэг горилсон бүтээлүүд, ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичгүүд, өдөр тутмын сонин сэтгүүлээр багш, оюутнуудад үйлчилж байна. Ном, хэвлэлмэл материалуудыг зөвхөн танхимд сууж үзнэ.

Суудлын тоо – 60

  • Уншлагын танхим-Номын сан

БуХС-ийн оюутны уншлагын танхим нь 80 суудалтай , энэ танхимаас багш, доктор, магистр, оюутнууд гэрээр ном, сурах бичиг авч үйлчлүүлэх боломжтой.

  • Оюутны байрны номын сан

Оюутны байрны номын сан нь 70 хүний суудалтай 2 уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлдэг. Энд 2000 гаруй ном, сурах бичиг байхаас гадна бакалаврын төгсөлтийн ажлууд төвлөрдөг.

  • Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан /ШУТИС,Төв номын сан/
  • ШУТИС–ийн төв номын сан нь нийт 900 хүний суудалтай, 20 нэгжээр үйлчилгээгээ явуулдаг. Эдгээр уншлагын танхимуудаар болон гэрээр ном, сурах бичиг олгодог номын фондноос бүрэлдэхүүн сургуулиудын бүх оюутан үйлчлүүлэх боломжтой.

 

Эрдэм шинжилгээний номын сан

erdem-shinjilgeenii-tanhim

 

Электрон номын сангийн үйлчилгээ:

 

2.1 http://csms.еdu.mn/elibrary./               энэ сайтаас та         бүхэн / КтМС / БуХС-ийн е-номыг үзэх боломжтой.

Компьютерийн болон менежментийн ухааны чиглэлээр 76 категорит хуваасан, нийт 3100 гаруй ном байгаа. Эдгээр номнуудыг зөвхөн БуХС-ийн оюутнууд дотоод сүлжээнд номоо татаж авч унших боломжтой.

2.2   Номын сангийн электрон каталог

http: //opac.must.edu.mn / - энэхүү хаяг нь интернетэд байрладаг бөгөөд ямар ч хүн, хаанаас ч орж ном, сурах бичгийг 3 төрлөөр хайлт хийж олох боломжтой.  

http://must-library.еdu.mn/ – ШУТИС-ийн номын сангийн вэб сайт. Эндээс номын сангийн дотоод дүрэм журам ,дэлгэрэнгүй танилцуулга, мөн тухайн цаг бүрт номын сангаас зохиогдож байгаа шинэ ажлуудын талаар мэдээлэл авах, шинэ номуудтай танилцах боломжтой.

2.3 ШУТТөв номын сангийн электрон уншлагын танхим нь 42 суудалтай, 2010-2011 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн. Эндээс гадаад дотоодын е-ном, сэтгүүл, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийн е-хэлбэрээр унших боломжтой.

 

Номын Сангийн үйлчилгээний журмаас

3.1 Оюутан нь номын санчид Оюутны үйлчилгээний картаа бүртгүүлэн эрх нээлгэсний дараа номын сангаар үйлчлүүлнэ.

3.2 Оюутан нь өөрт шаардлагатай ном, материалын талаар лавлагаа-мэдээлэлийг Номын сангын мэдээллийн сайтаас болон Номын санчаас авах эрхтэй.

3.3 Оюутан нь ЭШУТанхимаар үйлчлүүлэхдээ гадуур хувцасаа өлгүүрт өлгүүлэн, цүнх зэрэг овор ихтэй эд зүйлсээ шүүгээнд хийж түгжин, түлхүүрийг оюутны карт, цахим үнэмлэхний хамт Номын санчид өгнө.

3.4   Оюутан, ЭШУТанхимд хоорондоо чанга дуугаар ярих, бусдадаа саад болохыг хатуу хориглоно. Мөн гар утасаа “чимээгүй” горимд ашиглана.

3.5 Оюутан , ЭШУТанхимд ашиглаж байгаа ном , хэвлэмэл материалын бүрэн бүтэн байдлыг өөрөө хариуцах ба бусдад дамжуулах, гэмтээх, хуудсыг урах , дээр нь бичиж тэмдэглэх зэрэг үйлдлүүд хийхгүй байвал зохино.

3.6   Оюутан нэг болон цөөн хувьтай ном, материал /бакалаврын төгсөлтийн ажил, магистрийн зэрэг горилсон бүтээл… /-ыг хувилан авах бол номын санчаас зөвшөөрөл авах ба ШУТИС-ийн журмын дагуу тодорхой төлбөр төлөх болно.

3.7 Оюутан нь Номын санчийн тавьсан аливаа шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

3.8   Оюутан нь Номын сангийн үйлчилгээний талаар санал хүсэлтээ Ахлах номын санчид амаар болон бичгээр мэдэгдэж болно.

 

 

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан