Захирлын мэндчилгээ

Манай сургууль нь бизнесийн удирдлага, менежмент, нийгмийн ажил, нийтийн удирдлага, хүмүүнлэгийн чиглэлээр 20 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт эрхлэн явуулдаг хагас зуун жилийн түүхэн замналтай сургалт, судалгааны байгууллага юм. Төгсөгчид нь эх орныхоо нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн эрэлт хэрэгцээ бүхий олон салбарт амжилттай, нэр хүндтэй ажиллаж байгаа нь манай эрдмийн хамт олны тасралтгүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн хэмээн үзэж болно.
ШУТИС нь Монголын дээд боловсролын салбарт тэргүүлэх чиг үүрэгтэй байж өөрчлөлт шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулийн нэг юм. Гадаадын 180 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай сургууль нь олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар (ACBSP) хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн, Азийн шилдэг 200 хөтөлбөрт 3 хөтөлбөр нь шалгарч, бизнес, менежментийн чиглэлийн Дэлхийн шилдэг 1000 сургуульд 6 дахь удаагаа шалгарсан амжилтаараа бахархаж байна. Эдгээр мэргэжлээр суралцагчдад орчин үеийн өндөр боловсрол эзэмших, нийгэмд байр сууриа олж, амьдралынхаа зорилгыг хэрэгжүүлэхэд нь туслах, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар сургалтын чанарыг дээшлүүлэх явдал нь сургуулийн эрдмийн хамт олны гол зорилго болж байна.
 
Эрдэм номын үйлс тань дэлгэрэх болтугай.
 
Доктор(Ph.D),  А.Энхбат
 

Director's greetings
 
Our school is a half-century old educational and research institution with over 20 undergraduate, masters and doctoral degree programs in business administration, management, social work, public administration and humanities. Graduates can be considered successful and reputable in many areas of their country’s social, economic, industrial, scientific and technological fields, as a result of the hard work and dedication of our academic community. MUST is one of the leading universities in Mongolia and is successfully implementing reforms. It cooperates with more than 180 foreign universities and research institutions worldwide. Our school is accredited by the International Accreditation Agency (ACBSP), has been awarded three programs in the 200 best programs of Asia, and is proud to be included for six times in the 1000 Best Business and Management Schools in the World. Improving the quality of teaching through the integration of learning, research, and industry into helping students in these specialties achieve modern higher education, gaining a foothold in the community and fulfilling their purpose in life, is a key goal of the school's academic community.

May your scholarly deeds be profound.
Doctor(Ph.D) A. Enkhbat