Танилцуулга

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль. Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль


Бакалавр зэрэгээр оюутан сургах мэргэжлийн чиглэлүүд
 
Д Мэргэжлийн нэр Харъяалах салбар, тэнхим  
1 Бизнесийн удирдлага: Санхүүгийн менежмент Бизнесийн удирдлагын салбар өдөр, эчнээ
2 Бизнесийн удирдлага: Хүний нөөцийн менежмент Бизнесийн удирдлагын салбар өдөр
3 Бизнесийн удирдлага: Маркетингийн менежмент Бизнесийн удирдлагын салбар өдөр
4 Бизнесийн удирдлага: Олон улсын бизнесийн менежмент Бизнесийн удирдлагын салбар өдөр
5 Бизнесийн удирдлага: Мэдээллийн системийн менежмент Бизнесийн удирдлагын салбар өдөр
6 Төрийн удирдлага Нийгмийн ухааны салбар өдөр
7 Олон нийттэй харилцах ажил Нийгмийн ухааны салбар өдөр
8 Нийгмийн ажил Нийгмийн ухааны салбар өдөр
9 Жижиг дунд үйлдвэрийн менежмент Технологийн менежментийн салбар өдөр
10 Харилцаа холбооны менежмент Технологийн менежментийн салбар өдөр
11 Хөнгөн үйлдвэрийн менежмент Технологийн менежментийн салбар өдөр
12 Аялал жуулчлалын менежмент Технологийн менежментийн салбар өдөр
 
  Бизнесийн удирдлага хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө
Менежмент хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө
Нийтийн удирдлага хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө
Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө
Нийгмийн ажил хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө
 Бакалаврын зөвлөх багш нарын нэрс Төгсөлтийн нарийн бичгийн дарга

Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр авах оюутны бүрдүүлэх  материал

Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно.

  •  Бүтэн өнчин
  •  Хөгжлийн бэрхшээлтэй оюутан
  •  Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
  •  Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч
  •  1 гэр бүлээс 3 оюутан зэрэг суралцаж буй бол 1 нь  хамрагдана.
Бүрдүүлэх материал:
1. Суралцах эрхийн бичиг /УБ-аас элсэгч бол “Суралцах гэрээ байгуулах  эрхийн бичиг”/
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
3. Батламжийн хуулбар /ЭЕШ-ын оноо/
4. Оюутны төрсний гэрчилгээний хуулбар  
5. Оюутны өөрийн болон эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудасд багтаах/
6. Баг /улаанбаатарт бол хорооны/ -ийн тодорхойлолт
  • 7.А.Бүтэн өнчин /эцэг, эхийн нас баралтын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбарыг 1 хуудасд багтаах/
  • 7.Б.Оюутан хөгжлийн бэрхшээлтэй, 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  • 7.В.Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол тус бүр 50 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт
  • 7.Г.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол 70 хувиас доошгүй хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт  
8. Өргөдөл /оюутны өөрийн болон эцэг эхийн /
9. Төлбөрийн нэхэмжлэх /санхүүгээс авах/
10. Сонгосон кредитийн баталгаажуулсан жагсаалт
11. Өмнөх улирлын /2018-2019 оны намрын/ баталгаажуулсан Үнэлгээний голч дүн
Эдгээр материалуудыг бүрдүүлээд Сургалтын албанд хураалгана уу.

            ШУТИС. БУХС Сургалтын алба .     2018-12-18
 

ШУТИС БуХС-ийн анги дэвшилтийн тоо хэмжээ