Танилцуулга

Бизнесийн удирдлагын салбар нь дадлага туршлагатай, салбартаа нэр хүндтэй, чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй. Багш нарын 35 хувь нь дотоодод, Автсрали, Япон, БНСУ, ОХУ-д доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан, эрдмийн зэрэг цолтой. Салбарын багш нар эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр 30 гаруй үндсэн сурах бичиг гарын авлага гаргаж, оюутан судлаачдын хүртээл болгосон. Жил бүр 3-4 улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, чуулганыг бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж, багш нарын судалгааны ажлын ур чадварыг хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зэрэгцээ салбарын багш нар олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр боловсруулах, бизнесийн байгууллагын гэрээт, захиалгат ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд олон улсын болон улсын чанартай олимпиад, урлаг спортын уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлж, салбартаа хошуучилж байна. Чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, Таэквон-догийн Дэлхийн болон Ази тивийн аварга тамирчин М.Мөнхжаргал нар бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байна.