Номын сан

 БуХС-ийн номын сангийн  ажилтнуудын 2017-2018 оны хичээлийн жилийн ажил үүргийн хуваарилалт
д.д Ажилтны нэр Албан тушаал Үндсэн хариуцдаг ажил Нэмэлт ажил
1. Б.Сэлэнгэ Ахлан номын санч БуХС-ийн номын сангийн үйлчилгээний хяналт, номын сангийн нэгдсэн тайлан мэдээ, номын тооллого, шинэ номын мэдээ мэдээлэл гаргах  Номын сангийн фондонд шинээр ирж байгаа ном, сурах бичгийг электрон каталогт оруулан, холбогдох техник ажиллагаа хийж, үйлчилгээнд гаргахад бэлтгэх, сэдэвчилсэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах, уншигчдад номын сангийн дүрэм журам танилцуулах, номын сангийн тэмдэглэлт өдрүүд, зохиогч уншигчийн уулзалтыг зохион байгуулах, номын санчдын цаг ашиглалтанд хяналт тавих, е-ном, гадаадын мэдээллийн сангуудын талаар мэдээлэл өгөх
2. Д.Даш Номын санч Уншигчдад цаг тухайд нь түргэн шуурхай шаардлагатай байгаа ном, сурах бичгээр үйлчлэх, шинэ номын мэдээллээр байнга хангах Ном, сурах бичиг, гарын авлагыг эмхлэн цэгцлэх, хадгалах хамгаалах, уншигчдад электрон каталог хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө өгөх, номын үзэсгэлэн гаргаж, нийтэд таниулах, урагдаж гэмтсэн ном, сурах бичгийг сэлбэн засч үйлчилгээнд гаргах, номын сангийн үйлчилгээний талаар ном товхимол, брошюр гаргаж, үйлчлүүлэгчдэд арга зүйн зөвлөгөө өгөх, шинээр элсэж байгаа оюутнуудыг номын сангийн програмд бүртгэн оруулах, номын санд ногоон орчин бүрдүүлэх, соёл  олон нийтийн ажилд идэвхтэй оролцох
3. Э.Урнаа Номын санч Уншигчдад цаг тухайд нь түргэн шуурхай  шаардлагатай байгаа ном, сурах бичгээр үйлчлэх, шинэ номын мэдээллээр байнга хангах
4. Ц.Доржханд Эрдэм шинжилгээний уншлагын танхимын номын санч БуХС-ийн багш, доктор, магистрант оюутнуудад  шаардлагатай байгаа ном, сурах бичгээр үйлчилж , арга зүйн зөвлөгөөгөөр хангах  Эрдэм шинжилгээний уншлагын танхимд чөлөөт сонголтоор байрлаж байгаа ном сурах бичиг, гадаад дотоод сэтгүүлүүд, эрдэм шинжилгээний эмхэтгэл, доктор, магистрын зэрэг горилсон бүтээлүүдийг эмх цэгцтэй хадгалан хамгаалах, уншигчдад электрон каталогийн үйлчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, профессор багш нарын захиалгаар ирсэн цөөн хувьтай ном, сурах бичгийг олшруулж, электрон хэлбэрт оруулах, гадаад, дотоодын сэтгүүл, өдөр тутмын хэвлэлийг дансалж электрон хэлбэрт оруулах, соёл олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, зохион байгуулах