Багшийн хөгжлийн баг

2015 оны 12-р сарын 22-ны өдөр Багшийн хөгжлийн төв (БХТ)-өөс шинээр байгуулагдсан Багшийн хөгжлийн багуудын багш нартай хийсэн хурал дээр ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа нар оролцож санаа бодлоо солилцов. ШУТИС-ийн удирдлагууд нэгэн дуугаар БХТ-ийг дэмжин ажиллана, Багшийн хөгжлийн багууд бүрэлдэхүүн сургуулийнхаа багш нарын дуу хоолой байж багш нараа хөгжин дэвшихэд идэвх санаачлагатай ажиллахыг уриаллаа.
Энэхүү төв нь багш нарын дунд зохиогддог уламжлалт ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна ШУТИС-ийн багш нарыг хөгжүүлэх удирдлага, зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган ажиллах эрхэм зорилгын хүрээнд багш нарт чиглэгдсэн мэргэжил дээшлүүлэх, хэлний болон сургалт, судалгааны арга зүйн, ёс зүйн гэх мэт олон талт сургалтуудыг явуулахаар төлөвлөж байна.
БХТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар бүрэлдэхүүн сургуулиуд дээр Багшийн хөгжлийн багууд байгуулагдан манай сургуулийн Багшийн хөгжлийн баг 2016 онд Б.Цэцгээ, Л.Цэрэнчимэд, А.Сүнжидмаа, М.Банзрагч, Б.Мөнхнасан гэсэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол 2017 оноос дараах бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнтэйгээ хамтран ажиллахаар боллоо.
  1. Г.Наран-Оюун /ХУС-ын ахлах багш, доктор (Ph.D)/ ахлагч
  2. Д.Ариунжаргал /БУС-ын ахлах багш, магистр/ гишүүн
  3. Г.Солонго /НУС-ын багш, магистр/ гишүүн
  4. М.Банзрагч /БАТС-ийн дэд профессор, доктор (Ph.D)/ гишүүн
  5. Б.Мөнхнасан /ХУС-ын багш, магистр/ гишүүн
БУХС –ийн Багшийн хөгжлийн баг