БУХС-ийн чанарын зорилт

ШУТИС-ийн ЧАНАРЫН БОДЛОГО
“Олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох манлайлагчдыг бэлтгэдэг судалгааны их сургууль болно.”

Чанарын зорилтууд, зорилтод хүрэхэд чиглэсэн төлөвлөлт

ШУТИС-ийн чанарын зорилтууд, түүнд хүрэхэд чиглэсэн төлөвлөгөөг 2-3 жилийн давтамжтай шинэчилж ШУТИС-ийн Захирлын тушаалаар батлан мөрдөнө. Чанарын зорилт нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  1. Их сургуулийн стратегийн зорилттой уялдсан байх
  2. Чанарын бодлоготой уялдсан байх
  3. Хэмжигдэхүйц байх
  4. Байгууллагын үйл ажиллагаатай хамаарах шаардлагыг авч үзсэн буюу хэрэгжихүйц, бодитой байх
  5. Боловсролын үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхтэй холбоотой байх
  6. Хянадаг байх
  7. Багш, ажилтнуудад мэдээлдэг байх
  8. Шаардлагатай тохиолдолд шинэчилдэг байх
Чанарын зорилтыг ШУТИС-ийн стратегийн зорилгууд болон чанарын бодлоготой уялдуулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх, хэмжих төлөвлөгөөг боловсруулна. Чанарын зорилтын уялдаа холбоо:
ШУТИС-ийн чанарын зорилт
  1. ШУТИС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх
  2. ШУТИС-ийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох
  3. Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
  4. Хүний нөөцийн сургалт, хөгжлийг дэмжих
  5. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэх
  6. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
https://www.must.edu.mn/mn/chanar-bodlogo/ 
Чанарын зарчим
  1. Суралцагч, тэдний эцэг эх ажил олгогч, ажилтнуудын хүлээлт ба хэрэгцээнд төвлөрнө.
  2. ШУТИС-ийн бүх шатны нэгж дэх манлайлагчийн үнэт зүйл, загварыг бий болгож, хэвшүүлнэ.
  3. Их сургуулийн чанарын менежментийн тогтолцоонд хүн бүрийг оролцуулж, тэдний чадамжийг хөгжүүлнэ.
  4. Үйл ажиллагааг ойлгомжтой, харилцан уялдаатай (дэс дараалал) болгоход үйл явцын арга, хандлагыг ашиглана.
  5. Гүйцэтгэлийг хянаж, тасралтгүй сайжруулна.
  6. Өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргана.
  7. Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
  8. Нийгмийн өмнө хариуцлагатай байна.
  9. Боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй, эрх тэгш байлгана.
  10. Боловсролын ёс зүйн хэм хэмжээг баримтална.
  11. Мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангана.