Танилцуулга

Бизнесийн удирдлагын салбарын түүх 1959 оноос эхтэй бөгөөд 2014 онд ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр Бизнесийн удирдлагын салбар хэмээн нэрлэх болсон. Тус салбар Маркетингийн менежмент, мэдээллийн системийн менежмент, олон улсын бизнесийн менежмент, санхүүгийн менежмент, хүний нөөцийн менежмент мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
Тус салбар бизнесийн удирдлагын чиглэлээр шилдэг удирдагч, манлайлагч бэлдэх, судалгаа, эрдэм шинжилгээг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн ажил олгогч, суралцагч, нийгмийн хэрэгцээнд үндэслэн сургалтын хөтөлбөрөө жил бүр сайжруулдаг учир төгсөгч нар нийгмийн шаардлагад бүрэн нийцдэг болохыг судалгаанаас харж болно.
Бизнесийн удирдлагын салбарын нийт 5 хөтөлбөрийг олон улсын ACBSP магадлан итгэмжлэлийн байгууллага 2013 онд магадлаж, 2015, 2017 онд ахиц дэвшлийг үнэлж магадлав. Тус салбар Монгол Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар тогтмол магадлуулдаг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд магадласан.
Салбарын 6 багш дотоодод, 2 багш БНСУ, Япон улсын шилдэг их сургуульд судалгааны ажил гүйцэтгэж докторын зэрэг хамгаалсан.
Бизнесийн удирдлагын салбарын хөтөлбөрөөр суралцсанаар олон жил сайжруулж хөгжүүлж ирсэн Монгол Улс, олон улсын стандартыг бүрэн хангасан сургалтын хөтөлбөрөөр суралцаж, бизнесийн бодит кэйс бүхий кибер орчинд дадлага хийж, мэргэжлийн дадлагыг салбарын тэргүүлэх бизнесийн байгуулагад хийх, сайн төгсвөл ажлын санал хүлээн авах боломж таныг хүлээж байна.