Танилцуулга

Хүмүүнлэгийн ухааны  салбар нь 2014 оноос НТС-ийн Түүх, аялал жуулчлалын профессорын баг,  Философи, улс төр, соёл судлалын профессорын баг хоёр нэгдэн байгуулагдсан юм. Салбарыг доктор (Ph.D), профессор Н.Галиймаа тэргүүлж байна. Салбарын бүрэлдхүүнд Монгол улсын гавьяат багш доктор (Ph.D),  дэд профессор Ш. Лувсандорж, доктор (Ph.D),   профессор А.Энхбаатар, доктор (Ph.D) Д.Ганболд, И.Лхагвасүрэн нарын  ахмад багш, доктор (Ph.D),  дэд профессор Б. Пүрэвсүрэн, Д.Сэрдарам, Ю.Болдбаатар, Ц. Батцэрэн,  Д.Наранцацрал, Л.Эрдэнэболд, ахлах багш доктор (Ph.D) Г. Цэнджав, О.Болормаа, Г.Наран-Оюун, М.Жавзансүрэн, ахлах багш Э.Энхцолмон, С.Болормаа, Д.Хатанбаатар, Ч.Ванчигдаш, Б.Мөнхнасан, багш Б.Наранбаатар, Г.Мөнх-Эрдэнэ, А.Ариунболд, С.Бямба-Очир, С.Бат-Эрдэнэ, хичээлийн туслах Г. Ариунболд, Б.Биндэрьяа нар ажиллаж байна. Салбарын багш И.Лхагвасүрэн, Л.Эрдэнболд, Г.Наран-Оюун нар ОХУ, Д.Сэрдарам, Ц.Батцэрэн нар БНСУ, А.Энхбат  БНТУ-д докторын зэрэг хамгаалсан. Тус салбарын ахлах багш Э.Энхцолмон ХБНГУ, багш А.Ариунболд  БНХАУ, хичээлийн туслах Д.Очирпүрэв, И.Саруул нар БНТУ-д  докторын зэрэг, багш Г.Мөнх-Эрдэнэ, хичээлийн туслах Л. Оюунчимэг нар Австрали улсад магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Тус салбарын багш нарын 65 хувь эрдмийн зэрэг,  39 хувь нь эрдмийн цолтой юм. Тус салбарын профессор Н.Галиймаа ТИС-ийн анхны “Шилдэг залуу багш” (1995), Д.Сэрдарам “Шилдэг бүтээлч”  (2017)-аар шалгарсан.
Манай салбарын багш нарын сүүлийн 18 жилд  “Монголия, Бурятия ,Тыва и Иркутская область: развитие, взаймодействие и вызовы внутри и вокруг  Байгальского региона”  “Развивающийся университет в меняющимся обществе” зэрэг 24 олон улсын ба сургууль дундын эрдэм шинжилгээний хурал, семинарыг зохион байгуулж, “Система высшего образования в социальной развитии Централной Азии” “Monitoring and Evaluation on National Program for health and social security of senior citizens “, “Ministry of Labor and Social Security ”  зэрэг олон улсын болон дотоодын 12 төсөлд оролцож , аж ахуйн гэрээт ажил 101-ийг хийж, нэг сэдэвт бүтээл 18, сурах бичиг, гарын авлага  20 гаруйг бичжээ. “Эрдэм шинжилгээний бичиг “ сэтгүүлийн 12 дугаар гаргасан.