"Аялал жуулчлалын менежмент" мэргэжил

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (БУХС) нь “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр Бизнесийн удирдлагын бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтнүүдийг 2003 оноос эхлэн амжилттай бэлтгэн гаргаж байна. Тус хөтөлбөр нь БМИҮЗ-өөр 2015 онд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн. Уг мэргэжлээр суралцагч нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээ, үйлчилгээний технологи, бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.  Хөтөлбөрт суралцагчдыг Япон улсын зочид буудлын сүлжээ компаниудад 1 жилийн хугацаатай дадлага хийлгүүлэхийн зэрэгцээ англи хэл дээр мэргэжлийн хичээл үзүүлдэг. Төгсөгч нь  аялал жуулчлалын төрийн ба төрийн бус байгууллага, аялал жуулчлалын тур оператор, тур агент, зочид буудал, ресторан зоогийн газар, үйлчилгээний байгууллагын  удирдах ажилтан, мэргэжилтэн, хөтөч-тайлбарлагч, маркетингийн менежер, үйлчилгээний бизнесийн байгууллагын удирдах ба гүйцэтгэх түвшинд ажиллана.

Аялал жуулчлалын менежментийн мэргэжлийн хичээлүүдийг ордог багш нар:
Дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшин
Профессор, доктор (Ph.D) Н.Галиймаа
Ахлах багш, магистр Б.Алтанхуяг
Багш, магистр Ж.Баасангэрэл
Багш, магистр Ц.Энхтуул
  
Нийт төгсөгч: 
2007-2018 оны хооронд Аялал жуулчлалын менежмент мэргэжлээр 250 гаруй оюутан төгсөн гарч Аялал жуулчлал, зочид буудал, ресторан, зочлох үйлчилгээний салбар, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна.