"Харилцаа холбооны менежмент" мэргэжил

ЭРХЭМ ЗОРИЛГО
 
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, бизнесийн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн сургалт – үйлдвэрлэл – үйлчилгээний нэгдлийг хангасан инновацид тулгуурласан мэдлэг, ур чадварыг Харилцаа холбооны менежмент мэргэжлээр Менежментийн бакалавр зэрэгтэй мэргэжилтнүүдийг чанарын өндөр түвшинд бэлтгэн гаргаж улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах явдал юм.
 
 ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
 
2005 онд Мэдээлэл, холбооын удирдлага, эдийн засгийн баг байгуулагдан 2000 онд ШУТИС, Холбоо Мэдээллийн Технологийн Сургуульд Харилцаа холбооны менежмент мэргэжлээр анхны элсэлтээ авснаас хойш 14 удаагийн төгсөлт хийж эдүгээ нийт 260 оюутан (төгсөгч) төгссөн байна. 2014 оноос ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуульд нэгдэн тус мэргэжлээр жил бүр 25-35 оюутан элсэн суралцаж байна.
Тус мэргэжлээр холбооны системийн техник технологи, түүний хөгжил, удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийн арга зүйг эзэмшүүлж, холбооны үйлчилгээний газрууд болон мэдээллийн технологийн салбаруудын ашиглалт, үйлчилгээг зохион байгуулах, түүний удирдлага төлөвлөлтийг хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Холбооны байгууллага, холбооны үйлдвэр үйлчилгээний газруудад эдийн засаг, зохион байгуулалт, удирдлагын чиглэлээр ажиллана.
Мэргэжилтэн нь мэргэжлийн өндөр чадавхитай, эрх зүй менежмент, бизнес, гадаад хэл, компьютерийн болон нийгэм эдийн засгийн зохих мэдлэгтэй, онол практикийн нэгдлийг хангах чадвартай, ард түмнийхээ дэвшилтэт соёл, зан заншлыг дээдэлдэг, эх оронч, үлгэр жишээ боловсролтой болохоос гадна оюун санаа, бие бялдраа хөгжүүлэх, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэхийн тулд биеэ дайчлан ажилладаг, хамт олныг удирдах, бие даан асуудлыг боловсруулах чадвартай болсон байна. Мөн мэргэжлийн ном зохиол, өгүүлэл, техникийн бичиг баримтыг ашиглах, төсөл боловсруулах мэдлэг дадлагатай болно.
Холбооны сүлжээний техник технологи болон цахим бизнесийн хөгжил, цаашдын хандлага удирдлагын зохион байгуулалт, төлөвлөлтийн арга зүйг эзэмшүүлж, харилцаа холбооны үйлчилгээний газрууд болон мэдээллийн байгууллагуудын ашиглалт үйлчилгээг зохион байгуулах, түүний удирдлага, төлөвлөлтийг хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Дараах чадвар, дадлууд олгогдоно:
  • Харилцаа холбооны байгууллагуудын бүх шатны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Харилцаа холбооны салбарын чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
  • Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, ажлын үнэлгээ, хөдөлмөрийн хөлс, цалин нөхөн олговрын тооцоог судалж боловсруулах
  • Шаардлагатай тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах,  шинжлэн дүгнэх
  • Аж ахуй нэгж байгууллагын  санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, шинжилгээ хийх, санхүүгийн удирдлагыг  хэрэгжүүлэх
  • Олон нийттэй харилцах, багаар ажиллах
  • Олон улсын стандартад нийцсэн арга загваруудыг бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх
Сургалтын төлөвлөгөөний дагуу суурь шинжлэх ухаан, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын технологийн дагуу бүрэн судалж мэдсэн байна. Орон нутаг, хот, суурин газруудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагын ашиглалт, үйлчилгээг зохион байгуулах, бие даан асуудал шийдвэрлэж, хамт олныг удирдах, манлайлах чадвар эзэмшинэ.
 
ХАМТЫН АЖИЛЛАГАА
 
Дотоод хамтын ажиллагаа
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • МТХХГазар
  • Монголын Цахилгаан Холбоо компани
  • Мобиком корпораци
  • Скайтел компани
  • Юнител корпораци
  • Жи мобайл компани
  • МХС ТӨК
  • Монгол Шуудан компани
  • DHL компани
  • Бусад
Гадаад хамтын ажиллагаа
  • Москвагийн Холбоо, Мэдээлэл Техникийн Их сургуулийн Эдийн засаг менежментийн сургууль
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ МЕНЕЖМЕНТ мэргэжлээр төгсөгчдийн ажиллах ажлын байрнууд:
Харилцаа холбооны байгууллага, холбооны үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад эдийн засагч,  борлуулалт, маркетинг, үйлдвэрлэл, хүний нөөцийн менежерээр ажиллана. Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбооны төрийн болон төрийн бус байгууллагад удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, харилцаа холбооны бизнесийн байгууллагад эдийн засагч, бизнес, зах зээлийн судалгааны ажилтан, маркетингийн менежер, хүний нөөцийн менежер, төслийн менежер, операторууд, энтертайнмент бизнесийн менежер, үйл ажиллагаа хариуцсан менежер, үйлчилгээний байгууллагуудад менежер, зохион байгуулагч гэх мэт.
  • Удирдах байгууллага: Мэдээллийн Технологи Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
  • Суурин холбооны компаниуд: Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо компани, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Үүрэн холбооны компаниуд: Мобиком корпораци, Скайтел компани, Юнител корпораци, Ж-мобайл компани гэх мэт
  • Шуудан холбоо: Монгол Шуудан компани, Түгээмэл шуудан, DHL гэх мэт
  • Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд: GemNet, Mobinet, Mcscom, SkyNetworks, Univision, SkyC&C, Ulusnet, Telemax, Citinet, MagicNet, Миком, Incomnet, ErdemNet, Ajax, Сансар интернэт гэх мэт
  • Кабелийн телевизүүд: Сансар катв, Supervision, Univision гэх мэт
  • Телевиз: МҮОНРТ, UBS, MN25, ТВ9, ТВ5, SBN, TM гэх мэт бүх телевизүүд
  • Банк, санхүүгийн байгууллагууд: Голомт банк, ХААН банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк г.м.
 Мэргэжлийн оюутнуудын сайн дурын клубууд
Мэргэжлийн оюутнууд салбарын “Эрдмийн индэр”, “High tech” клубуудад хамтран мэдлэг, туршлагаа хуваалцдаг.
ХХМ багийн үндсэн багш нар
Багшийн  нэр Эрдмийн зэрэг, цол Албан тушаал
1 Б.Цэцгээ ШУ-ны доктор (Sc.D), дэд профессор Профессор
2 М.Бурмаа доктор (Ph.D) Ахлах багш
3 Г.Мөнхдорж магистр Багш
4 Ц.Мөнхсүх магистр Багш
5 Б.Энхжаргал магистр магистр Багш
6 Ж.Хишигсайхан   Багш
  
Харилцаа холбооны менежментийн багийн  багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд мэдээлэл, холбооны салбарын нөлөөлөл
  • Мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн  онол, үзэл баримтлал, хөгжлийн түвшний судалгаа
  • Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний судалгаа, төлөвлөлт
  • Мэдээлэл, холбооны салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийн асуудлууд
  • Мэдээлэл, холбооны салбарын хөгжлийн стратегийн судалгаа
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэргэжилтний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлөвлөлт 
  • Цахим бизнес, цахим худалдаа, хөдөлгөөнт цахим бизнесийн онол, арга зүй
  • Шуудан холбооны сүлжээний оновчлол
  • Ухаалаг хот, цахим засаглалын онол, арга зүй г.м.
 БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ.
  • Харилцаа холбооны менежментийн бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх
  • Богино хугацаатай модуль сургалтууд зохион байгуулах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх
  • Менежмент, маркетингийн зөвлөгөө өгөх, бизнесийн гэрээт ажил гүйцэтгэх