"Хөнгөн үйлдвэрлэлийн менежмент" мэргэжил

Монгол улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн “Хөнгөн үйлдвэрийн менежмент” мэргэжлээр 1998 оноос элсэлт авч 2002 онд анхны төсгсөлтөө хийсэн бөгөөд тасралтгүй 16-н удаагийн төгсөлт хийж, 450 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.  
 
Сургалтын онцлог, давуу тал:
  • Үйлдвэрлэлийн технологи, эдийн засаг, менежментийн мэдлэгийг хослуулан эзэмшүүлдэг.
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын технологийн талаарх мэдлэгийг түлхүү олгодог.
  • Энтрепренершип, гарааны бизнес, инноваци, электрон бизнес, өртгийн инженерчлэл зэрэг шинэлэг хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөнд тусгасан.
  • Салбарын үйлдвэрүүдтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн оюутнуудад практик дадал эзэмшүүлэх бөгөөд үйлдвэрүүдийн захиалгат төсөлд оюутнуудыг татан оролцуулдаг.
  • Мэргэжлийн уралдаан тэмцээнийг байнга зохион байгуулж, оюутнуудад мэдлэг мэдээллээ солилцох, өөрсдийгөө таниулах, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бололцоог олгодог.
  • Хөдөлмөр, зохион байгуулалт, бүтээмж,  чанарыг дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах чадвар эзэмшүүлдэг.
  • Бараа материалын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх  арга барилд сургадаг.
 
Ажлын байр
Хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, арьс шир, мод боловсруулах, оёдол, хэвлэлийн үйлдвэрүүд болон бусад салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад дараах чиглэлээр ажиллах боломжтой.  Үүнд:
  • Үйлдвэрлэлийн менежер
  • Чанарын менежер
  • Үйлдвэрийн санхүү-эдийн засагч
  • Хүний нөөцийн менежер
  • Маркетингийн менежер
  • Технологийн менежер
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
  • Материал хангамжийн менежер