"Нийгмийн ажил" мэргэжил

1997 оноос Монгол улсад анх удаа ШУТИС-д “Нийгмийн ажил” мэргэжлээр элсэлт авч эхэлсэн.
Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2014 оны 9-р сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн. Манай хамт олон сургалтын чанар, үр дүнг олон улсын жишигт хүргэх зорилгоор хөтөлбөрийн “Олон улсын магадлан итгэмжлэл”-д орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
1997 оноос Нийгмийн ажил мэргэжлээр 17 удаагийн 657 бакалавр, 120 магистр,  4 доктор 800 гаруй оюутан төгсгөсөн бөгөөд төгсөгчид маань төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагад ажиллан нийгмийн ажлын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь 74,1 хувь байгаа нь ШУТИС-ийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн дундаж хувиас 4,1 хувиар илүү байна.
 
Хөтөлбөрийн зорилго:
Нийгмийн ажлын шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, орчин үеийн нийгмийн ажлын үйлчилгээ, арга, технологийн талаарх мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байдаг, үйлчлүүлэгчтэй /хувь хүн, гэр бүл, бүлэг, байгууллага, олон нийт/ ажиллах арга барилыг эзэмшсэн, нийгмийн асуудлаар судалгаа хийх чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
 
Манай төгсөгчид:
 2001 Ю.Отгонбилэг ХНХЯамны халамжийн тасгийн дарга
 2004 Ч.Должинсүрэн ШУТИС-д  нийгмийн ажлын багш
 2005 Х.Бауыржан Баян-Өлгий аймгийн халамжийн газрын дарга
 2006 Х.Норов Ерөнхийлөгчийн тамгийн газар референт
 2007 Г.Золжаргалан АШУҮИС-ийн нийгмийн ажлын багш
 2011 Н. Хүрэлтогоо Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газар 
 2012 Б.Баярцэцэг ДОХ-той тэмцэх үндэсний сангийн  захирал
 2016 Ү.Буяндэлгэрэх  Эрдмийн Ундраа сургуулийн нийгмийн ажилтан
 2017 Х. Батцэцэг Монголын залуучуудын холбоонд судлаач
 2018 Монгол Улсын Гавъяат Тамирчин Дэлхийн аварга П.Орхон
 
Мэргэжлийн зориулалт:   
“Нийгмийн ажил” мэргэжлээр төгсөгч нь нийгмийн үйлчилгээний төрөл бүрийн байгууллагад нийгмийн ажилтан, халамж хамгааллын ажилтан, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдтэй ажиллах бэлтгэлтэй байна.Мөн нийгмийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагад холбогдох чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж болно.
 
Мэргэжлийн тодорхойлолт:
Нийгмийн ажил нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, нийгмийн эв нэгдлийг дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг хангах, тэднийг чадваржуулахад чиглэсэн практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил бөгөөд нийгмийн шударга ёс, хамтын хариуцлага, хүмүүсийн ялгаатай байдлыг хүндэтгэх явдал юм.
 
Мэргэжлийн хэтийн төлөв:
Дэлхий нийтийн чиг хандлага, манай улсын хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах нийгмийн зорилттой уялдан төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хөтөлбөрт ажиллах боломжтой, ирээдүйтэй мэргэжлийн тоонд зүй ёсоор багтаж байгаа.
 
Мэргэжилтний ажиллах салбар, байгууллага:
Төрийн байгууллага:
  • Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам
  • Хүүхэд Гэр Бүл Залуучуудын Хөгжлийн Газар
  • Хөдөлмөр ХаламжийнҮйлчилгээний Ерөнхий Газар
  • Нийслэл, аймгуудын хөдөлмөр халамжийн хэлтэс
  • Орон нутгийн нийгмийн халамжийн байгууллага
  • Шүүхийнм Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар
  • Хууль сахиулах, хорих байгууллагууд
  • Ерөнхий Боловсролын Сургууль
  • Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
  •  Насан туршийн боловсролын төв
  •  Сум, хорооны нийгмийн ажилтан
  • Улсын халамж асрамжийн төвүүд
Хувийн хэвшлийн байгууллага:
  • Хүний эрхийн байгууллага
  • Эмэгтэйчүүдийг хамгаалах төв
  • Ахмад настны асрамжийн газар
  • Их дээд сургууль гэх мэт
Олон улсын байгууллага
  • Дэлхийн зөн
  • Японы хүүхдийг ивээх сан
  • Улаан загалмайн нийгэмлэг
  • Гүүд Нэйборс
  • Тайваныг ивээх сан
  • Норвегийн тусламжийн байгууллага
  • Эмнисти Интернейшнл
Төрийн бус байгууллага, холбоод
  • Өсвөр үеийнхний хөгжлийн төв
  • Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв
  • Гэр бүлд зөвөлгөө өгөх төв
  • Монгол өрх сэтгэл заслын холбоо
  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо
  • Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
 Хөтөлбөрийн  багшлах бүрэлдэхүүн:

Хөтөлбөр хариуцсан дэд профессор       
                 Н.Нямдорж              Доктор (Ph.D)
Ахлах багш
               С.Туяа                         Доктор (Ph.D), дэд профессор
               Б.Болормаа                Доктор (Ph.D)
               Ч.Должинсүрэн          Доктор (Ph.D)
               Б.Бат-Өлзий               Доктор (Ph.D)
               Т.Оюунбилэг              Доктор (Ph.D)
               С.Ариунцэцэг             Магистр