"Олон нийттэй харилцах" мэргэжил

2009-2010 оны хичээлийн жилд БСШУ-ны сайдын тушаалаар тухайн үеийн ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургуулийн Философи, улс төр, соёл судлалын профессорын баг “Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийн бакалаврын ангийг D320701 индекстэйгээр Монголд анх удаа шинээр нээсэн билээ. Тухайн үед 20 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр бид 5 дахь төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тасралтгүй шинэчлэн сайжруулж ажиллахын зэрэгцээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон талт ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, төлөвшүүлэх тал дээр анхааран ажиллаж ирсэн.
 
2014-2015 оны хичээлийн жилээс БуХС-ийн “Нийгмийн ухааны салбар”-т харьяалагдах болсон. Мэргэжлийн хөтөлбөрийн сургалтад нийгмийн шинжлэх ухааны болон боловсрол судлалын өндөр мэдлэг, ур чадвар бүхий ажлын туршлагатай профессор багш нар ажилладаг бөгөөд багшлах бүрэлдэхүүний 50 хувь нь докторын зэрэгтэй. Түүнчлэн уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн МХТС, ҮТС, ХШУС-иуд оролцсон бөгөөд олон нийттэй харилцах анхны мэргэжилтэнгүүд бэлтгэн гаргах их үйлсэд олон эрдэмтэн, профессор, багш нар бидэнтэй хамтран зүтгэсэн.
Энэ хугацаанд “Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр 150-иад бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд одоо тус хөтөлбөрт 23 бакалавр оюутан суралцаж байна. Манай оюутнууд олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ерөнхий суурь, мэргэжлийн, мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүдийг судлан, хөтөлбөрийн онцлогт нийцсэн танилцах, байгууллагын, мэргэжлийн гэсэн 3 түвшний дадлагыг хамтран ажилладаг байгууллагуудад гүйцэтгэдэг.
Хөтөлбөрийн зорилго нь “Коммуникацид суурилсан үйлдвэрлэл-үйлчилгээний салбарт ажиллах, бүтээлч, санаачлагч, олон талт харилцааны ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх”-д оршино.
 
Зорилт
  1. Олон нийтийн харилцааны орчин үеийн онол, үзэл баримтлал, арга технологийг эзэмшсэн хөрвөх, өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй бие хүнийг төлөвшүүлэх;
  2. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, зөв ухуулан сурталчлах, гадаад, дотоод коммуникацийг сайжруулах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх;
  3. Олон нийт, зорилтот бүлэг руу чиглэсэн эерэг, үр дүнтэй харилцааг бий болгох, чиглүүлэх, удирдан зохион байгуулах болон судалгаа шинжилгээ хийх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх;
  4. Нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөр, эвентүүдийг санаачлах, зохион байгуулах, удирдах, хянах чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэнг бэлтгэх;
 Мэргэжлийн зориулалт
“Олон нийттэй харилцах ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь уг мэргэжлийн онолын мэдлэг, арга зүй, технологийг эзэмшихийн зэрэгцээ аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, сурталчлан таниулах, эерэг дүр төрхийг бий болгох, нэр хүндийг өсгөх, удирдлага болон хамт олон руу чиглэсэн үр дүнтэй харилцааг бий болгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон талт ур чадвартай мэргэжилтэн болж төгсөх юм.
 
Давуу тал
Мэргэжлийн хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь:
  • Мэргэжлийн онолын мэдлэг, арга зүйд суралцах,
  • Байгууллагын нэр хүндийг өсгөх, эерэг дүр төрхийг бий болгоход чиглэх,
  • Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээллэх, сурталчлан таниулах,
  • Удирдлага болон хамт олон руу чиглэсэн үр дүнтэй харилцааг бий болгох,
  •  Тусгай арга хэмжээ буюу эвэнтүүд, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулах, удирдах, хянах, үнэлэх зэрэг олон талт ур чадвартай мэргэжилтэн болж төгсөх юм.
 Хөтөлбөрийн сургалтын чиглэл:
“Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн хүрээнд Бакалавр, Магистр түвшний сургалт явуулж байна.
“Олон нийттэй харилцах ажил” бакалавр 
Мэргэжлийн индекс (D092301)
Суралцах хугацаа: 4 жил
“Олон нийттэй харилцах ажил” магистр 
Мэргэжлийн индекс (E092301-01)
Суралцах хугацаа: 1.5-2 жил
 
Хөтөлбөрийн багшлах бүрэлдэхүүн:
Мэргэжлийн хөтөлбөрийн сургалтад улс төрийн шинжлэх ухааны болон сэтгэл судлал, боловсрол судлал, сэтгүүл зүй, хэвлэлийн өндөр мэдлэг, ур чадвар бүхий ажлын туршлагатай профессор, доктор, магистр цолтой багш нар ажиллаж байна.
Мэргэжилтний ажиллах салбар, байгууллага:
 
Төрийн байгууллага:
  • УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, яам, агентлаг;
Хэвлэл, мэдээллийн байгууллага:
  • Телевиз, радио, сайт, сонин, сэтгүүлийн редакци
  • Шинжлэх ухаан, судалгааны  байгууллага, боловсролын байгууллагууд;
Улс төрийн байгууллага:
  • Улс төрийн нам, сонгуулийн штаб, улс төрчийн зөвлөх, менежер, имижмейкер, спиндоктор
  • PR-ийн агентлагууд
  • Олон улсын болон төрийн бус байгууллагууд
  • Иргэний нийгмийн байгууллагууд;
Хөтөлбөрийн  багшлах бүрэлдэхүүн:
Салбарын эрхлэгч
            Я.Төгөлдөр                Доктор Ph.D, дэд профессор
Профессор
            Б.Долгор                    Доктор Ph.D, дэд профессор
Хөтөлбөр хариуцсан дэд профессор        
            Д.Одмаа                     Доктор Ph.D, дэд профессор 
Багш  
            Ж.Буянхишиг             Магистр
            Д.Цэлмэг                    Магистр
            Д.Юмжирмаа             Магистр
            Д.Ариунтогос             Магистр
Дадлагжигч багш    
            Б.Оюунчимэг             Магистр