"Маркетингийн удирдлага" мэргэжил

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, борлуулах, сурталчилан идэвхижүүлэх үйл ажиллагааг маркетингийн судалгаанд үндэслэн төлөвлөх, зохион байгуулах, бүтээлчээр гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн байна.

 

Олгох мэдлэг

  • Бизнесийн удирдлагын суурь мэдлэг

  • Маркетингийн төлөвлөгөө боловсруулах, судалгаа хийх арга зүй

  • Борлуулалт нэмэгдүүлэх арга зам

  • Маркетингийн харилцааг хөгжүүлэх, идэвхжүүлэх арга хэрэгслүүд

  • Маркетингийн орчин үеийн хандлагууд

Олгох ур чадвар

  • Маркетингийн судалгаа хийх, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийж тайлагнах

  • Дизайны болон статистикийн мэргэжлийн програм дээр ажиллах

  • Орчин үеийн мэдээллийн технологи ашиглах

  • Эх хэл ба гадаад хэл дээр харилцах, өөрийгөө илэрхийлэх, илтгэх

  • Бие дааж болон багаар ажиллах, манлайлах

  • Өөрийгөө хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэх

Мэргэжлийн хичээл

  • Маркетингийн үндэс

  • Маркетингийн менежмент

  • Маркетингийн судалгаа шинжилгээ

  • Бүтээгдэхүүн ба үнийн бодлого

  • Борлуулалтын менежмент

  • Үйлчилгээний маркетинг

  • Олон улсын маркетинг

  • Хэрэглэгчийн зан төлөв

  • Дижитал маркетинг

  • Маркетингийн нэгдмэл харилцаа

  • Маркетингийн тусгай сэдэв

  • Маркетингийн стратеги

Төгсөгчийн ажлын байр

  • Маркетингийн менежер

  • Брэнд менежер

  • Борлуулалтын менежер

  • Олон нийтийн харилцаа /PR/-ны менежер

  • Зар сурталчилгааны менежер

  • Сошиал медиа маркетингийн менежер

  • Эвент зохион байгуулах менежер

  • Гадаад худалдаа хариуцсан мэргэжилтэн

Манай оюутнуудын амжилт

  • 2014 оны Маркетингийн улсын олимпиаданд тэргүүн байр

  • 2017 оны Маркетингийн улсын олимпиаданд гутгаар байр

  • 2017 оны “Must English Olympics” Англи хэлний олимпиаданд алтан медаль

  • “Start-up weekend-2017” тэмцээнд тэргүүн байр, ХАКАТОН-2017 тэмцээнд гутгаар байр

  • 2017 оны ОХУ-ын Буриадын их сургуультай хамтарсан бизнес төслийн уралдаанд дэд ба гутгаар байрууд

  • “Эрдмийн шувуу “ оюутны эрдэм шинжилгээнйи бага хуралд 2016 онд гутгаар байр, 2017 онд тусгай байр