"Олон улсын бизнесийн удирдлага" мэргэжил

Дотоод болон гадаад зах зээлд бизнесийн үйл ажиллагаа явуулах, олон улсын байгууллагыг удирдахад гадаад улс орны бизнесийн орчин, соёл, санхүүгийн удирдлагын мэдлэг, чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.


Олгох мэдлэг

  • Олон улсын бизнес, менежментийн суурь мэдлэг

  • Олон улсын бизнес, менежментийн орчин үеийн чиг хандлага, хөгжлийн талаарх мэдлэг

  • Олон улсын санхүүгийн зах зээлийн мэдлэг

  • Гадаад хэлний мэдлэг

Олгох ур чадвар

  • Олон улсын соёл, олон улсын менежментийн талаарх мэдлэгийг бүрэн эзэмшсэн, хөрвөх чадвартай

  • Өөрчлөлтийг мэдэрч, дасан зохицох чадвартай

  • Олон улсын зах зээлд маркетингийн үйл ажиллагаа хийх чадвартай

  • Олон улсын зах зээлд хүний нөөцийг удирдах чадвартай

  • Олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд ажиллах чадвартай

Мэргэжлийн хичээл

  • Хөрөнгө оруулалтын менежмент

  • Олон улсын харилцаа

  • Олон улсын эдийн засаг, бизнесийн орчин

  • Олон улсын бизнесийн эрх зүй

  • Олон улсын соёл

  • Экспорт, импортын менежмент

  • Бүтээгдэхүүн үйлчилгээний менежмент

  • Олон улсын бизнесийн менежмент

  • Олон улсын маркетинг

Төгсөгчдийн ажлын байр

  • Гадаад худалдааны менежер

  • Гадаад зах зээл хариуцсан менежер

  • Гадаад зах зээлийн судалгаа, шинжилгээний мэргэжилтэн

  • Олон улсын зах зээл, санхүүгийн зөвлөх

  • Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн

  • Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

Манай оюутнуудын амжилт

  • Ландэкс компанийн ерөнхий захирал Ө.Гэрэлмаа, 2016 оны Ази-Номхон далайн бүс нутгийн шилдэг эмэгтэй бизнес эрхлэгч

  • “БОСА Импекс” ХХК, захирал Б.Ангараг

  • “Гангар Инвест” ХХК-ын гүйцэтгэх захирал Ж. Энхтөр

  • М.Төмөрбат АНУ-д Microsoft компанид шинжээч

  • Монгол шуудан банкны Корпорейт харилцагчийн хэлтсийн захирал О.Эрдэнэжаргал нар тус тус ажиллаж байна.

Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлийн онцлог, давуу тал:

  1. Хөрвөх чадвар өндөртэй. Олон улсын бизнесийн менежер, удирдлагын дээд түвшинд хүрч ажиллах боломжтой.

  2. Микро, макро түвшинд буюу “Компанийн удирдлагын түвшин”-нд болон ЗГ, яам, агенлагийн хэмжээнд мэргэжлээрээ ажиллах боломжтой.