"Санхүүгийн удирдлага" мэргэжил

Байгууллагын санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх, шинжлэх, санхүүгийн удирдлагыг үр ашигтай зохион байгуулах, төлөвлөлт, хяналт хийх мэдлэг, чадвартай мэргэжилтэн байна.

 

Олгох мэдлэг:

  • Бизнесийг удирдахуйн ухаан, эдийн засаг, санхүү бүртгэл, санхүүгийн менежмент, банк, үнэт цаасны удирдлага, бизнесийн эрх зүй

  • Эдийн засгийн онол, хөгжлийн онол

  • Санхvvгийн байгууллага, санхvvгийн зах зээлийн  үйл ажиллагааны талаарх мэдлэг

  • Эдийн засаг, статистик, математикийн загварчлал (симуляци) ашиглан өгөгдөл, мэдээлэл боловсруулах мэдлэг

  • Байгууллагын санхүүгийн удирдлага, төлөвлөлт

Олгох ур чадвар:

  • Байгууллагын санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, шинжлэх

  • Байгууллагын санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

  • Бизнесийн үйл ажиллагаанд үр ашгийн шинжилгээ, үнэлгээ хийх

  • Удирдлагын олон талт харилцааг эдийн засгийн аргаар зохицуулах

  • Бизнесийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, хэрэгжүүлэх

  • Судалгаа шинжилгээний үндсэн арга зүйг практикт ашиглах

Мэргэжлийн хичээл

  • Санхүүгийн бүртгэл

  • Санхүүгийн менежмент

  • Хөрөнгө оруулалтын менежмент

  • Корпорацийн санхүү

  • Банкны менежмент

  • Татвар

  • Зардлын бүртгэл

  • Засгийн газрын худалдан авалтын үйл ажиллагаа

  • Бизнесийн шинжилгээ, үнэлгээ

  • Удирдлагын бүртгэл

Төгсөгчдийн ажлын байр

  • Нягтлан бодогч, аудитор

  • Эдийн засагч, төсвийн шинжээч

  • Санхүүгийн менежер

  • Санхүүгийн шинжээч

  • Даатгал, эрсдэл хариуцсан менежер

  • Үнэт цаасны брокер дилер, андеррайтер

  • Төслийн менежер

  • Банкны эдийн засагч

  • Бизнесийн шинжээч

Манай оюутнуудын амжилт:

  • Менежментийн улсын олимпиадад хувийн амжилт, багийн дүнгээр тэргүүн, дэд, тусгай байрууд

  • Санхүүгийн менежментийн улсын олимпиадад III-р байр

  • “Эрдмийн шувуу” оюутны эрдэм шинжилгээний  I-VIII  хуралд тэргүүн, дэд, тусгай байр

  • Банкны менежментийн улсын олимпиадын тусгай байр

  • “Research challenge” хувьцааны үнэлгээний олон улсын тэмцээнд тусгай байр

Санхүүгийн менежмент хөтөлбөрийн онцлог, давуу тал
 

Санхүүгийн удирдлагын хөтөлбөр, мэргэжлийн багшлах бүрэлдэхүүнд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин 3 багш, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй оролцогч 3 багш, татварын итгэмжлэгдсэн зөвлөх багш, мэргэшсэн нягтлан бодогч 2 багш, засгийн газрын худалдан авах ажиллагааны зөвлөх 2 багш тус тус ажиллаж байна.