"Хүний нөөцийн удирдлага" мэргэжил

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, холбогдох судалгаа шинжилгээ хийх, функциональ удирдлагын түвшинд салбар, нэгжийг  удирдах, шийдвэр гаргах, зохион байгуулах чадвар эзэмшсэн мэргэжилтэн байна.

 

Олгох мэдлэг:

  • Бизнесийн ухаан, байгууллагын бизнес процессын талаарх цэгцтэй мэдлэг

  • Хүний нөөцийн менежментийн шинжлэх ухааны суурь мэдлэг

  • Бизнесийн харилцааны суурь мэдлэг

  • Удирдлагын сэтгэл зүйн суурь мэдлэг

  • Хөдөлмөрийн харилцаанд оролцох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгууллагын албан хэргийн хөтлөлт, стандартуудын талаарх мэдлэг

Олгох ур чадвар

  • Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх 

  • Хэлтэс, алба, нэгжийн хүний нөөцийн төлөвлөлт хийх, зохион байгуулах

  • Хүний нөөцийн бүрдүүлэлтийн эх үүсвэрийг тухайн нөхцөлд нь тохируулан ашиглах

  • Сургалт төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх

Мэргэжлийн хичээл

  • Хүний нөөцийн менежмент

  • Байгууллагын харилцааны төлөв

  • Байгууллагын зохион байгуулалт ба соёл

  • Байгууллагын өөрчлөлтийн удирдлага

  • Төслийн менежмент

  • Удирдлагын сэтгэл зүй

  • Хөдөлмөрийн эрх зүй

  • Тусгай зориулалтын англи хэл

Төгсөгчдийн ажлын байр

  • Байгууллагад хүний нөөцийн мэргэжилтэн, менежер

  • Хүний нөөцийн шинжээч, хөдөлмөрийн зах зээл судлаач

  • Төслийн менежер

  • Хөдөлмөрийн харилцааны менежер

  • Байгууллагын сэтгэл судлаач

  • Мэргэжлийн байгууллагын судлаач

Манай оюутнуудын амжилт

  • “Эрдмийн шувуу” оюутны ЭШ бага хурал, Тэргүүн байр, 2003 он, 2005 он, 2015 он    Дэд байр, 2007 он , 2012 он

  • “Эврика”улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, Тэргүүн байр, 2002 он, 2008 он, 2009 он, Дэд байр, 2006 он, 2008 он

  • “Менежментийн улсын олимпиад” , Тэргүүн байр, 2008 он, 2011 он, 2019 он, Дэд байр, 2010 он, 2011 он, Гутгаар байр, 2013 он, 2014 он, 2015 он

  • “Хүний нөөцийн менежмент олимпиад” , Тэргүүн байр, 2009 он, 2011он, 2014 он, 2016 он, Дэд байр: 2011он, 2012 он, 2013 он, Гутгаар байр, 2009 он, 2010 он, 2013 он,  2015 он

Хүний нөөцийн удирдлагын багш нарын хийж, гүйцэтгэсэн ажлууд: 

  • “Төрийн захиргааны байгууллагын сургалтын бодлого, стратеги” Олон улсын төсөл.: Швед, Стоколом. 1997.

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн судалгаа, “Монгол Улсад төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсны чадавхыг бэхжүүлэх нь” төсөл I, II, (Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (SIDA), Монгол Улсын Засгийн Газар, Шведийн Төрийн Захиргааны Институт хамтран хэрэгжүүлсэн төсөл), 2002-2004.

  •  “Олон улсын тээвэр зуучийн мэргэжилтэнг Монголд бэлтгэх нь” төсөл.: МУТИС. 2001.

  • “Шинэ төрлийн тээврийн хэрэгслийн загвар зохион бүтээх” төсөл.: Япон улсын Тотторогийн их сургуулийн профессор Кубо., 2004.

  • “Материалимпекс ХХК-ийн тээврийн логистикийн удирдлагыг боловсронгуй болгох нь” төсөл. 2007.

  • “Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн авто тээврийн байгууллагын тээвэрлэлтийн үр ашиг бүтээмж”  төсөл.: ШУТС-ийн төсөл., 2007.

  • “Монгол Оросын хамтарсан УБТЗ – ын ажиллагчдын цалин хөлс, шагнал урамшууллын системийг шинэчлэх асуудал” төсөл.: УБТЗ-ын гэрээт төсөл., 2008.

  • “Монгол улсын ачаа эргэлт тээврийн урсгал, логистикийн судалгаа” төсөл.: ШУТС-ийн төсөл., 2008.

  • ШУА-ын захиалгат Монголын менежментийн сэтгэлгээний түүхэн судалгаа, дэд төсөл. Г.Батхүрэл. 2009.

  • “Төрийн албан хаагчдын сургалт”, Германы Техник, Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ)-ийн захиалгат төсөл, Гүйцэтгэгч Бүсийн Хөгжлийн Санаачилга ТББ, 2009

  • “Орон нутгийн төсвийн орлого хуваарилалтыг зохистой хангах нь” сэдэвт судалгаа, Нээлттэй нийгэм форум, 2009.

  • “Иргэний нисэхийн ерөнхий газрын ажиллагчдын цалин хөлс, урамшууллын системийн шинэчлэл” төсөл.: ИНЕГ-ын гэрээт төсөл., 2010.

  • Дэлхийн банкны төсөл “Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа”. Төслийн удирдагч Г.Батхүрэл. 2010.

  • Монсерф, Монос групп, “Хүний нөөцийн ISO-30400 багц стандартуудыг Монголын үндэсний стандарт болгон нэвтрүүлэх” төсөл, 2018. 

Оюутны хөгжил, үйлчилгээнд чиглэсэн ажлууд:

  • Менежмент болон Хүний нөөцийн менежментийн улсын олимпиадад оюутнуудыг бэлтгэх.

  • Ажил олгогч болон оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байртай болгох “Алтан гадас” Клуб

  • Эдийн засаг, менежментийн их, дээд сургуулиудын түвшинд  “Эрдмийн шувуу”  оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах

  • Хүний нөөцийн менежментийн салбарын суурь судалгаа.

  • Байгууллагын хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах, зөвлөмж гаргах

  • Байгууллагын цогц шинжилгээ оношилгоо, менежментийн аудит 

  • Бүтэц зохион байгуулалт, чиг үүргийн шинжилгээ.

  • Хүний нөөцийн багц стандартын сургалт, зөвлөгөө. /MNS ISO-30400/

  • Байгууллагын соёлын судалгаа.

  • Цалингийн судалгаа.

  • Хүний нөөцийн менежментийн процессын сайжруулалт.

  • Хүмүүн капиталын өртөг, өгөөж тооцох, үр дүнг үнэлэх, хэмжих асуудал 

Хүний нөөцийн удирдлага хөтөлбөрийн онцлог, давуу тал

  • Хүний нөөцийн менежментийн үндсэн сурах бичгийг хэвлүүлж сургалтад ашиглаж байна.

  • Бизнесийн байгууллагад ашигладаг Green HRM програм хангамж дээр дадлагажина.

  • Хүний нөөцийн менежментийн мэргэжлийн хөтөлбөрт Монгол улсын Гавьяат эдийн засагч, багш-1, Гавьяат багш-1, профессор цолтой-2 багш, ШУ-ны доктор(Sc.D)-1 багш, доктор(Ph.D)-4 багш, магистр цолтой 8 багш, менежментийн салбарт “Бүртгэгдсэн баталгаажсан зөвлөх” цолтой 2 багш тус тус ажиллаж байна.