ЮНЕСКО-ийн Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэн (IICAS)-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ-ийн ээлжит 23 дахь хурлаар Монгол Улсыг гишүүнээр сонголоо

: Мэдээ : 2020-12-29 12:27:46
2020 оны 12-р сарын 16-нд ЮНЕСКО-ийн Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэн (IICAS) -ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит 23-рхуралдаан видео хурал хэлбэрээр зохион байгуулагдав. Тус цахим хуралдаанд ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш Б.Наранбаатар оролцсон бөгөөд өнгөрсөн хугацаанд БУХС-ийн захирал А.Энхбат Монгол Улсыг төлөөлөн тус хүрээлэнтэй хамтран ажиллаж иржээ.  Ээлжит хурлын хэлэлцэх асуудлуудын нэгд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссоос илгээсэн Монгол Улсыг тус байгууллагын гишүүн орон болгох хүсэлт байсан юм. Энэхүү хурлаар тус хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсыг гишүүн орноор батламжилсан бөгөөд төлөөлөгчөөр Хүмүүнлэгийн салбарын багш Б.Наранбаатар сонгогдон ажиллахаар боллоо.
Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэн нь эртний соёлт Самарканд хотод байрладаг ба 2020 онд 25 жилийн ойгоотэмдэглэж буйЮНЕСКО-ийн дэргэдэх томоохон хүрээлэнгүүдийн нэг болно. Тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь түншлэгч гишүүн, сурвалжлагч гишүүдээс бүрддэг ба Киргизстан, Казахстан, Азербайджан, Пакистан, Таджикистан, Узбекистан, БНТУ, БНХАУ,БНСУ зэрэг улсуудыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн томоохон судалгааны байгууллага ажээ.
Хүрээлэнгийн 23 дугаар хурлаар захирал Д.А.Воякин2020 оны төлөвлөгөөт төслүүдийн гүйцэтгэл, үр дүн, 2021 онд хэрэгжүүлэх төсөл, олон улсын хурал, ном, эрдэм шинжилгээний эмхэтгэлийнталаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалт, сурталчлан таниулах заахаргазүй, бүс нутаг судлал, хүн амзүйн үйлявцын чиглэлээр хийгдсэн төслүүдийг хэлэлцэж заримыг ньөнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой  үргэлжлүүлэн явуулахаар санхүүжилт, оролцох улс орнуудыг томилов.
Хүмүүнлэгийн салбарын багш Б.Наранбаатар“The Iran and Central Asiain the mirror of Tangible and Intangible CulturalHeritage of Mongol andIlkhanid Era, along sidesof the Silk Road“Artistic metalwork ofMaverannahr and Semirechye:between Arabsand Mongols” зэрэг төслүүдэд саналаа илэрхийлж,Ойрхи Дорнод, Перс судлал, Ил хаант улсын түүхийн талаархи Монгол судлаачдын судалгааны үр дүн, БуХС-ийн Хүмүүндэгийн салбарын профессор,багш нарынсудалгааны чиглэл, бүтээл, бие даан болон хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч танилцуулга,түүх археологи, соёлын өвийн хадгалалт, авран хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбар нь ЮНЕСКО-ийн дэргэдэх Төв Ази Судлалын Олон Улсын Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүний эрх хэмжээтэй ажиллах болж байгаа нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхүүд хаалгыг нээж өгсөн төдийгүй багш, судлаачдад олон улсын түвшинд судалгаа хийх өргөн боломжийг олгож буй онцлог үйл явдал боллоо. Тус хүрээлэнтэй цаашид хамтран ажиллах багш, судлаачиддаа өндөр амжилт хүсье!