Мэндчилгээ

: Мэдээ : 2020-12-30 18:59:09
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт эрдмийн хамт олон, эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус Та бүхэндээ шинэ жилийн мэнд хүргэе. Цаг хугацааны жамаар нэгэн он солигдож, шинэ жил довтолгон ирж байна. Өнгөрч буй онд хүн төрөлхтөн аюулт цар тахалтай нүүр тулсан. Бид ч энэ зовлонг тойрч гарсангүй. Тиймээс цахим орчинд ажиллаж, хуралдаж, суралцаж, хичээлээ зааж, заалгасан, шийдвэр гаргасан он болж  өнгөрлөө. Ирж буй жилдээ ч бид тодорхой хугацааг цахим орчиндоо ажиллаж өнгөрөөх төлөвтэй. Монголчууд бид “Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ” гэж хэлэлцдэг билээ. Он солигдох энэ мөчид нийт хамт олон, оюутан залуустаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, УОК, НОК-оос өгч буй зөвлөмжүүдийг сайтар мөрдөхийг уриалж байна. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг. Ирэх он Ковид-19 вирусийг устгасан он байх болтугай. Шинэ жилийн мэнд дэвшүүлье. 2021 ондоо сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж,  юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай.
 
ЗАХИРАЛ  А. ЭНХБАТ