ИХ ДӨРӨЛЖ, ПААЛУУ, ХЭЦҮҮ ТЭЭГИЙН ХАДНЫ ЗУРАГ

: Мэдээ : 2021-02-10 20:48:56
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Ц.Бямба-Очир, С.Бат-Эрдэнэ нар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дахь Их Дөрөлж, Паалуу, Хэцүү Тээгийн дурсгалт газруудад хээрийн судалгааг хийж, хадны зургуудыг бүртгэн, баримтжуулалтын ажлыг гүйцэтгэн, уг судалгааныхаа бүхий л хэрэглэгдэхүүнийг хамруулсан эрдэм шинжилгээний энэхүү цомгийг хэвлүүлсэн нь энэ болно. ИХ ДӨРӨЛЖ, ПААЛУУ, ХЭЦҮҮ ТЭЭГИЙН ХАДНЫ ЗУРАГ хэмээх уг бүтээл нь каталог, баримтат кино хэлбэрээр хэвлэгдэн гарсан нь Түүх, Археологийн салбартаа анхдагч бөгөөд баримтат кино нь мэргэжлийн бус хүмүүст болон хүүхэд залуучуудад зориулан ойлгомжтой, хялбаршуулсан байдлаар хийгдсэн нь онцлогтой юмаа.