“Эрдмийн чуулган 2021” Шилдэг өгүүллийн I шатны шалгаруулалт боллоо

: Мэдээ : 2021-04-11 13:44:33

2021 оны 4 сарын 8-ний өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн Профессор, багш нарын шилдэг өгүүлэл шалгаруулах “Эрдмийн  чуулган-2021” I шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Салбаруудаас нийт 7 өгүүлэл ирүүлснийг хэлэлцсэн ба 1 байранд НУС-ын багш Д.Юмжирмаагийн “Ковид-19 цар тахлын үе дэх эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн байдлын судалгаа” сэдэвт өгүүлэл 293,5 оноогоор, 2-р байранд БУС-ын дэд профессор Х.Ариунаагийн “Зайн сургалтын чанарын үнэлгээ” сэдэвт өгүүлэл 287,3 оноогоор, 3-р байранд НУС-ын ахлах багш А.Оюунгэрэл, Т.Сүмжидмаа, Б.Оюунтунгалаг нарын “Удирдлагын зохион байгуулалтын хүчин зүйлс байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нь” өгүүлэл 273 оноогоор тус тус шалгарч, II шатны шалгаруулалтад оролцохоор боллоо. Мөн Магистр, доктор оюутны I шатны шалгаруулалтаас Нийгмийн ажлын докторант А.Долгор, Соёл судлалын докторант Ц.Болдбаатар, Соёл судлалын магистрант Ж.Мөнхдэлгэр нарын өгүүллүүд шалгарч, II шатны шалгаруулалтад оролцох эрхээ авлаа. Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн I шатанд шалгарсан багш, оюутнууддаа баяр хүргэж, II шатны шалгаруулалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!