ШУТИС-ийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын II шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө

: Мэдээ : 2021-04-23 13:24:07
ШУТИС-ийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2021 оны 04 сарын 22, 23 нд Microsoft Teams платформ дээр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ хуралд БуХС-иасСоёл судлалын докторант Ц.Болдбаатар,Нийгмийн ажлын докторант А.Долгор, Соёл судлалын магистрант Ж.Мөнхдэлгэр нар амжилттай оролцлоо.
Нийгмийн ухаан, хүмүүнлэгийн салбар хуралдаанд МХТС-ийн магистрант Т.Баатархүүгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрийн хөгжүүлэлт” сэдэвт илтгэл I байр, Соёл судлалын магистрант Ж.Мөнхдэлгэрийн “Монгол шагайн харвааны нэгэн төрлийг тодруулах нь”сэдэвт  илтгэл II байр,  ДарТС-ийн магистрант Б.Сэлэнгэсайханы“Effectiveness of e-learning in teaching English “ сэдэвт илтгэл III байранд тус тус шалгарч  Батламж, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа болон магистрант Ж.Мөнхдэлгэр (Удирдсан багш Д.Хатанбаатар) нарт баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.