ШУТИС-ийн "Эрдмийн чуулган-2021" Профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний II шатны хурлын шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө

: Мэдээ : 2021-04-26 18:43:20
ШУТИС-ийн "Эрдмийн чуулган-2021" профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний II шатны хурал 2021 оны 04 сарын 26-нд Microsoft Teams платформ дээр амжилттай болж өндөрлөлөө. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хуралд БуХС-аас Бизнесийн удирдлагын салбарын дэд профессор Х.Ариунаа, Нийгмийн ухааны салбарын ахлах багш А.Оюунгэрэл /Т.Сүнжидмаа, Б.Оюунтунгалаг хамт/, Нийгмийн ухааны салбарын багш Д.Юмжирмаа нар амжилттай оролцлоо. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Нийгмийн ухааны салбарын ахлах багш А.Оюунгэрэл, Т.Сүнжидмаа, Б.Оюунтунгалаг нарын хамтарсан “Удирдлагын зохион байгуулалтын хүчин зүйлс байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нь” сэдэвт илтгэл II байранд шалгарч, Батламж, 700 мянган төгрөгөөр шагнууллаа. Хуралд амжилттай оролцсон нийт багш нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.