Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

: Мэдээ : 2018-08-23 23:37:54

“ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр тэтгэлгийн батламжийг гардуулна.

Тэтгэлэгт тавигдах шаардлага

  • Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элсэн орсон суралцагч байх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
  • Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;

Бүрдүүлэх бичиг баримтын  жагсаалт

  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • Оюутны вебээр https://student.cloudmis.edu.mn/Login?ReturnUrl=%2f орж Тэтгэлгийн анкет бөглөж хэвлэсэн байх
  • ЭЕШ батламжийн хуулбар
  • Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
  • Эссэ /Оюутны хувь хүний хөгжилд нөлөөлөх арга зам сэдэвт500 үгтэй эссэ/
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
  • Амжилт гаргасныг нотлох бичиг баримтын хуулбар

Материал хүлээн авах хугацаа

Бүрэлдэхүүн сургуулиуд нэр дэвшүүлж буй оюутны холбогдох материалыг  Оюутны cоёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байр 327 тоот өрөө/-нд 2018 оны 08 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА