ШУТИС-ийн Магистрантурын элсэлтийн бүртгэл 2021 оны 8-р сарын 24-нөөс эхлэнэ.

: Мэдээ : 2021-08-31 12:32:43

ШУТИС-ИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРАЛД

МАГИСТРАНТУРТ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

 

2021-08-18

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2021 оны 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

ХОЛБООС: https: /www.must.edu.mn/mn/

Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх;
  2. Бакалаврын зэргийн боловсролын диплом, хавсралтын хуулбар (бичиг баримт гадаад хэл дээр бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байна);
  3. Цээж зураг;
  4. Бүртгэлийн хураамж.

Магистрантурт шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр шалгалт авна. Шалгалт авах өдөр, цаг болон шалгалттай холбоотой мэдээллийг бүртгэлийн хугацаанд https: /www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд  байршуулна.

Магистрантурт элсэх хүсэлтэй гадаадын иргэд бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудас руу нэвтэрч, цахимаар бүртгүүлэх боломжтой. Монгол хэлний курс төгссөн батламж, гэрчилгээ зайлшгүй шаардана.

Магистрантурт суралцах хөтөлбөрийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж авах)

 

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР