“МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН БОЛОМЖ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

: Мэдээ : 2021-11-05 18:03:58
"Соёлын бүтээлч сар", “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хамтран “Монголын түүх, соёлын аялал жуулчлал: өнөөгийн байдал, хөгжлийн боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.
 
Хурлын нээлтэнд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУТИС-ийн БуХС-ийн захирал, доктор, дэд профессор А.Энхбат, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Саруул (Ph.D) нар оролцлоо.
 
Хуралд БОАЖЯ, Соёлын яам, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, ШУТИС-ийн БуХС, МУБИС, СУИС, МҮИС, Мандах их сургууль, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагуудын нийт 20 гаруй эрдэмтэн судлаачид судалгааныхаа үр дүнг хэлэлцүүлэв.
 
     Монголын түүх, соёлын аялал жуулчлал, хаад язгууртны түүх, өв, соёлын судалгаа, музей аялал жуулчлалын төрөл болох нь, дэлхийн улс орнуудын түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээлч үйлдвэрлэл бий болгох боломжийн талаар судалгаа шинжилгээний ажлаа хэлэлцүүлсэн нь тус хурлын шинэлэг тал байлаа.
     Тус хурлыг зохион байгуулсан БуХС-ийн Технологийн менежментийн салбар,  Хүмүүнлэгийн ухааны салбарын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.