ШУТИС, БУХС-ийн Нийгмийн Ухааны Салбар бакалаврын шинээр элсэгчидтэйгээ танилцах уулзалт зохион байгууллаа.

: Мэдээ : 2021-11-16 11:36:53
Нийгмийн Ухааны Салбар мэргэжлийн хөтөлбөрүүдийнхээ 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнуудтай танилцах уулзалтыг 2021 оны 09 сарын 09-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уулзалтанд хөтөлбөрийн бакалаврын нэгдүгээр курст шинээр элсэн орсон оюутнууд, хөтөлбөрийн мэргэжлийн багш нар, салбарын эрхлэгч нар оролцов. Уулзалтын үеэр шинэ оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудал, болон мэргэжлийн талаарх асуулт хариулт,  зэрэг олон зүйлсийн талаар санал солилцов. Салбарын эрхлэгч болон багш нар оюутнуудад ШУТИС-д амжилттай элсэн орсонд баяр хүргэж, сургууль, салбарын танилцуулга хийж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэв. Мөн оюутнууд өөрсдийгөө танилцуулж, ирээдүйн зорилго, амжилттай сурах хүсэл эрмэлзлийнхээ тухай бусадтайгаа хуваалцаж өдөрлөгийг үр бүтээлтэй өнгөрөөлөө.
 
Сэтгэл судлалын бакалаврын 1-р курсын оюутнууд 2021 9 сарын 9-ний өдөр

Сэтгэл судлалын бакалаврын 1-р курсын оюутнууд хөтөлбөрийн мэргэжлийн багш нар болон салбарын эрхлэгчийн хамт 2021 9 сарын 9-ний өдөр


Олон нйиттэй харилцах ажлын бакалаврын 1-р курсын оюутнууд, хөтөлбөрийн мэргэжлийн багш нар, болон салбарын эрхлэгчийн хамт 2021 9 сарын 13-ны өдөр

Сэтгэл судлалын бакалаврын 1-р курсын оюутнууд, хөтөлбөрийн мэргэжлийн багш нар, болон салбарын эрхлэгчийн хамт 2021 9 сарын 17-ны өдөр