Нийгмийн Ухааны Салбар КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ-тэй хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

: Мэдээ : 2021-11-17 13:33:36
Нийгмийн ухааны салбарын “Байгууллагын сэтгэл судлал”-ын хөтөлбөр КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ-тэй хамтаран ажиллах санамж бичигт БуХС-ийн захирал А.Энхбат гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар боллоо.
  1. Бүтээгдэхүүн үйлчилгээг хөнгөлттэй үнээр ашиглах
  2. Холбогдох судалгаа, сургалтын материал, мэдээ мэдээлэл, сургалт мэргэшсэн зөвлөхөөр хангаж ажиллах
  3. Төгсөх ангийн оюутнуудыг дадлагажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд шаардлагатай сургалтын болон зөвлөгөө өгөх танхим, тоног төхөөрөмж, зөвлөх багш нараар ханган ажиллах зэрэг ажлууд багтсан байна.