​“PatiaR Гэрэл зургийн клуб” анхны үзэсгэлэнгээ нээлээ

: Мэдээ : 2021-11-24 11:20:44
 2021 оны 11 сарын 22-ны өдөр Нийгийн ухааны салбарын Олон нийттэй харилцах ажил хөтөлбөрийн анхны оюутны “PatiaR" Гэрэл зургийн клуб нээж, үзэсгэлэнгээ толилуулав. Үзэсгэлэнг нээж салбарын эрхлэгч Я.Төгөлдөр баяр хүргэн, амжилт хүслээ. Мөн ерөнхий шүүгчээр ажиллах Хүмүүнлэгийн ухааны салбарын багш С.Бат-Эрдэнэ хүрхэлцэн ирж үзэсгэлэнгийн зургуудтай танилцаж сэтгэгдэлээ хэлэв.
Энэхүү гэрэл үзэсгэлэн нь 11 сарын 22-28-ны өдрүүдэд үргэлжлэх ба шүүгчийн саналаар 1 бүтээл, олны таашаал хүртсэн нэг бүтээл шалгаруулна.