ШУТИС-ИЙН БУХС-ИЙН ПРОФЕССОР БАГШ, АЖИЛЧДАД МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ, ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

: Мэдээ : 2021-11-29 12:08:03
Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсч, хөгжсөний 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Төрийн өндөр дээд одон, медалиар шагнагдсан ШУТИС-ийн багш, ажилтан нарт хүндэтгэл үзүүлэх, шилдэг багш, ажилчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ШУТИС-ийн  Урлаг зааланд боллоо.
Тус арга хэмжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС ОДОН”-гоор БУС-ын ахлах багш, доктор (Ph.D) Ц.Гүнбилэг, ахмад ажилтан Ц.Наранцэцэг, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар ахмад ажилтан Б.Ариунбат, ШУТИС-ийн дээд шагнал “ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр ахмад багш, доктор (Ph.D), профессор Т.Амаржаргал, ШУТИС-ийн “ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ”-ийн шагналаар НУС-ын профессор, доктор (Ph.D) Б. Долгор, “РЕКТОРЫН НЭРЭМЖИТ” шагналаар НУС-ын салбарын дэд профессор, доктор (Ph.D) Д.Одмаа нар тус тус шагнагдлаа.
ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “BEST RESEARCH PAPER 2021” уралдаанд IF өндөр бүхий Сell сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллээрээ ХУС-ын ахлах багш, доктор (Ph.D) Д.Хатанбаатар,  мэргэжлийн түвшинд хянагддаг The Journal of Tourism and Hospitality сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллээрээ ТМС-ын профессор, доктор (Sc.D) Б.Цэцгээ нар шалгарч, батламж, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Мөн ШУТИС-ийн Докторын сургалтыг бүрэн хангаж, диссертациа амжилттай хамгаалсан НУС-ын ахлах багш Т.Оюунбилэг дипломоо гардан авч, дээрх багш нарт ШУТИС-ийн удирдлага, нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.
ШУТИС-ийн БуХС-ийн эрдэмтэн багш, ажилтан нартаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсч, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
БуХС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн алба