ШУТИС-ийн удирдлага Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

: Мэдээ : 2022-05-23 16:26:52

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, БУХС-ийн захирал А.Энхбат нар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Зафер Атеши “Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд ICIED2022: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний 8 дахь удаагийн бага хуралд мөн оролцсон бөгөөд 2 орны найрамдалт харилцааг Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай харилцан холбоо тогтоож хамтран ажиллах замаар дараагийн түвшинд гаргах нь зүйтэйг хурлын үеэр цохон тэмдэглэлээ.

  

Мөн жил бүр БНТУ-ын Засгийн газрын газраас олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэгт хөтөлбөрт ШТУИС-ийн оюутнууд маш идэвхтэй оролцдог тухай дурьдаад цаашид арьс шир боловсруулах салбарт мэргэжилтан бэлтгэх, солилцох боломжийн талаар ярилцлаа.

Он удаан жилийн найрсаг харилцаат БНТУ-ын Элчин сайдын яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.