БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ОЮУТНУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН УРАЛДААН, ИРЭЭДҮЙН ЭНТРЕПРЕНЁР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

: Мэдээ : 2018-11-21 21:40:58
      Жил бүр уламжлал болгон Буриадын Улсын Их сургуультай хамтарсан  оюутнуудын гарааны бизнесийн уралдаан, залуу судлаачдын судалгааны хэлэлцүүлэг Улан-Үдэ хотод 2018 оны 11-р сарын 15-16-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдлаа.
      Буриадын Улсын Их сургууль, БуХС, Өвөр Монголын Их сургуулийн профессор багш нар  Хятад, ОХУ, Монгол улсын эдийн засаг, нийгмийн  хамтын ажиллагааны хүрээнд “Эдийн засгийн коридор”-ыг байгуулахад шаардагдах хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх  асуудал болон  “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдвүүдээр  хэлэлцүүлэг хийлээ.
 

Судлаачдын хэлэлцүүлэг
 
Оюутнуудын старт-ап уралдаан. ШУТИС-ийн оюутнуудын гарааны бизнесийн төслийн уралдаан хоёр үе шаттайгаар   жил бүрийн 5-н сард инновацийн 7 хоногийн хүрээнд  явагддаг. Старт-ап арга хэмжээний 1–р үе шатнаас шалгарсан оюутнуудыг олон улсын арга хэмжээнд оролцуулж байна. Оюутнуудын старт-ап арга хэмжээг Буриадын Улсын Их сургууль, ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар ээлжлэн зохион байгуулж ирлээ. Олон улсын “Старт-ап-2018”  уралдааны гол онцлог бол ШУТИС-ийн бүх бакалавр оюутнуудыг оролцуулах бодлого баримталсан.  Энэ удаагийн гарааны бизнесийн төслийн олон улсын  уралдаанд БуХС-иас  10-н оюутан, БАС-иас 5 –н оюутан, ҮТС-иас 1 оюутан  тус тус амжилттай оролцов.
 
Старт-Ар” төслийн уралдааны эцсийн шалгаруултанд нийт  4-н баг оролцож, БуХС-ийн “TANAT”баг 1- байр, БАС-ийн “еCUB+“ баг 2- байр эзэлж, баг бүр  1 сая 140 мянган  төгрөгний грандын шагнал  авч, өндөр амжилт үзүүлэв.
 
     I байранд шалгарсан БуХС-ийн TANAT”баг ,II байранд шалгарсан  БАС-ийн         “еCUB+“ баг
  
 
 
ШУТИС-БуХС, Технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг