БУХС өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

: Мэдээ : 2019-01-29 02:55:44
Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захиргаа, ахмадын зөвлөлтэйгээ хамтран “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр тус сургуулийн ахмадын зөвлөлөөс Монголын багш нарын холбооны: Манлайлагч ажилтан цол тэмдгээр
Ж.Дулмаа, Н.Ариунцэцэг, Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр - Р.Алтанцэцэг, Г.Улаан, Т.Эрдэнэцэцэг , Есөн эрдэнэ медалиар С.Биндэрьяа, Эрдэнийн алтан од медалиар А.Дуламсүрэн нарыг тус тус шагналаа.