“ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

: Мэдээ : 2019-04-15 16:23:06
“ХҮНИЙ ХӨГЖИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
 
 ШУТИС –ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбараас санаачлан Их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөний хүрээнд заагдаж буй “Хүний хөгжил” хичээлийн сургалтын агуулга хөтөлбөрийг боловсронгуй болгох, тухайн хичээлийг заадаг төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэхэд харилцан санал солилцох зорилгоор “ХҮНИЙ ХӨГЖИЛ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Соёл урлагийн их сургууль /СУИС/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/, Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Отгонтэнгэр ИС, Монголын үндэсний их сургууль /МҮИС/, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль /ХНХДС/, Их засаг их сургууль, Идэр ДС, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн профессор багш нар оролцож хүний хөгжил хичээлийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
Зохион байгуулагч: ШУТИС –ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбар. Хүний хөгжил хичээлийн хөтөлбөрийн профессор багш нар