ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулж буй “Эрдмийн чуулган-2019”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, менежментийн салбар XVII бага хурлын мэдээ

: Мэдээ : 2019-04-24 13:57:14
ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулж буй “Эрдмийн чуулган-2019”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, менежментийн салбар XVII бага хурлын мэдээ
 
Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх ШУТИС-ийн 60 жил, Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн ойд зориулсан Оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.

                                                    
Шалгаруулах комисс:
Комиссын дарга:                                Х.Пүрэвдагва, Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор. ШУТИС-ийн БАТС-ийн профессор
Комиссын орлогч дарга:                    М.Оюунцэцэг, Залуу судлаачдыг дэмжих сангийн судлаач
Комиссын нарийн бичгийн дарга:     А.Аюуш, доктор (Ph.D). ШУТИС-ийн БуХС-ийн ахлах багш
Комиссын гишүүд:                             Л.Отгонцэцэг, доктор (Ph.D), профессор. ШУТИС-ийн БАТС-ийн профессор
Б.Сарантуяа, доктор (Ph.D), профессор. ШУТИС-ийн БАТС-ийн дэд профессор
Х.Булгаа, доктор (Ph.D). Эрдмийн шувуу – 2007 тэргүүн байрын шагналт, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга
ШУТИС-ийн 60 жил, Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилд зориулсан Оюутны эрдэм шинжилгээний XVII бага хуралд нийт 5 их сургуулийн 74 илтгэгчийн 51 илтгэлийг II шатанд 10 илтгэлийг шалгаруулсан. II шатны шалгаруулалт 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС-ийн БуХС-ийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан болно.
Оюутан Сэдэв Сургууль Удирдагч багш
ТЭРГҮҮН БАЙР
1 О.Амарсанаа Хувьцаат компанийг үнэлэхэд үржүүлэгчийн аргыг ашиглах нь ШУТИС. БуХС док (Ph.D), проф. Б.Энхтуяа
ДЭД БАЙР
2 А.Цэрэндорж Э.Нямбаяр Ажилтнуудын сэтгэл ханамжийг Diagonal Ipa аргаар хэмжих нь Санхүү эдийн засгийн их сургууль Магистр Т.Ууганболд
3 Э.Анхбаяр Ажилчны үнэнч байдалд нөлөөлөгч хүчин зүйлс Санхүү эдийн засгийн их сургууль док (Ph.D)  О.Амарсанаа
ГУТГААР БАЙР
4 Г.Бат-Эрдэнэ Б.Нямтуяа Үндэсний баялгийн сангийн тогтвортой хөгжилд засаглалын индексүүдийн нөлөө ба Монгол улс дахь өнөөгийн байдал Мандах их сургууль док (Ph.D) С.Цолмон
5 Г.Хэрлэнчимэг Төрийн удирдлагын чиг үүргийн түүхэн өв, уламжлалын судалгаа (Юань улсын жишээн дээр) ШУТИС. БуХС док (Ph.D)  Ц.Гүнбилэг
ТУСГАЙ БАЙР
6 Г.Буянтэгшрэх Л.Мөнх-Учрал Өндөр насны тэтгэврийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нь ШУТИС. БуХС док (Ph.D), дэд проф. П.Жаргалтуяа
7 Э.Анхбаяр Ц.Нарангэрэл Өрнө, дорнын зурхайн ухааныг Монгол улсын өрх гэрийн өгөгдөл ашиглан шалгах нь Санхүү эдийн засгийн их сургууль док (Ph.D) Ц.Батсүх
8 Э.Бат-Оргил Ц.Сарангуа Монгол улсын эдийн засгийн мөчлөг ба мөнгөний бодлогын хамаарлыг үнэлэх нь Мандах их сургууль Ж.Гантулга
9 Г.Мөнхтүвшин С.Цэвээнжаргал Татварын орчны өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөллийг судлах нь Мандах их сургууль док (Ph.D) С.Цолмон
10 Э.Дэлгэрмаа П.Цагаанхүү Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөө Мандах их сургууль  


“Эрдмийн шувуу” цомын төлөөх Оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “Залуу судлаачдыг дэмжих сан”, “Бэхи цолтонТББ байгууллагуудад ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комиссоос талархал олгосон болно. Оюутан залуусын сурч хөгжих, шинийг эрэлхийлэх үйлсийг байнга дэмжин, хамтран ажилладаг “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Бэхи цолтон” ТББ - д талархал илэрхийлье.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах ажлын хэсэг