ТӨРИЙН УДИРДЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

: Мэдээ : 2019-04-25 16:21:07
ТӨРИЙН УДИРДЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Төрийн удирдлага хөтөлбөрийн оюутнуудын онолын мэдлэгийг бататгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх улмаар мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сурталчлах, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэвжээ” тэмцээнийг 2019 оны 04 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 1-4 курсын оюутнуудын төлөөлөл болсон Holly’s, Гэрэгэ, Regent Shark, We Showed up, Айдас хүйдэс, Илээс ил тодоос тод, Төрийн дайсан гэсэн 7 баг өрсөлдөж, мэдлэг боловсрол, авъяас чадвар, авхаалж самбаагаа сорьсноос Т.Нямдулам багшийн удирдсан “ГЭРЭГЭ” баг тэргүүн байр, А.Болормаа багшийн удирдсан “WE SHOWED UP” баг дэд байр, Ж.Нямаа багшийн удирдсан “HOLLY’S” баг гутгаар байр тус тус эзэлсэн байна. Тэмцээнд идэвхтэй оролцсон, хөгжөөн дэмжсэн бүх оюутнууддаа болон баг удирдан оролцуулсан хөтөлбөрийн багш нар, шүүгчээр ажилласан Нийгмийн ухааны салбарын багш Д.Цэлмэг, Д.Ариунтогос, Технологийн менежментийн салбарын багш Ж.Баасангэрэл нартаа ажлын амжилт хүсье.